Стандартчилал, хэмжил зүйн газрын дэд даргаар Д.Дарь Сүхбаатарыг томилжээ
- schedule 2015 оны 1 сарын 29
- chat_bubble 0
Монгол Улсын Шадар сайдын 2015 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 02 тоот тушаалаар Стандартчилал, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн шинэчлэгдлээ. Үүний дагуу 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Стандартчилал, хэмжил зүйн газрын бүх ажилтны хурал зохион байгуулж, Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас төлөөлөл оролцож шинэчлэгдсэн бүтэц бүрэлдэхүүний талаар мэдээлэл хийлээ.
Стандартчилал, хэмжил зүйн ерөнхий газрын албан хаагчдын тоо 123 хүнтэйгээр батлагдлаа. Мөн газрын дэд даргаар Д.Дарь Сүхбаатар, Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Баяндэлгэр нар шинээр томилогдсон байна.
Бүтцийн өөрчлөлт нэрээр одоогоор 17 албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.
Ардчиллын 13-ын нэг Дарь.Сүхбаатар нь Физик, Математикийн багш, сэтгүүлч, улс-төрийн удирдлагын магистр. 1962 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн. 1970-1980 онд Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургуульд, 1980-1984 Герман улсын Карл-Маркс хотын Техникийн их сургуульд, 1987-1990 онд ШУТИС, МУБИС-д, 1999-2000 онд Удирдлагын академид тус тус суралцаж төгссөн аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...