Хайгуулын тусгай зөвшөөрөл авахын тулд тусгай төхөөрөмж болон системд нэвтрэх эрх худалдан авна
- schedule 2015 оны 1 сарын 29
- chat_bubble 0
Ашигт малтмалын газар /АМГ/-т хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг өнөөдөр /01.26/-өөс эхлэн хүлээн авч, шийдвэрлэж эхэллээ.
“Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувьд буюу 31 сая га талбайд хайгуулын зөвшөөрөл олгох болсон. Үүнд 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор журамлаад байгаа юм.
Шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох төрөөс тогтоосон талбайг уртрагийн 104 градусаар зааглан хуваасан. Эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хэсэгт олгогдох бөгөөд 104 градусыг дамнасан өргөдлийн талбайн хувьд талбайн ихэнх хэсэг нь 104 градусын баруун талд орж байвал хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах боломжтой болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...