Дэлхийн II дайны концлагерийн хоригдол өөрийг нь чөлөөлсөн цэрэгт хүндэтгэл үзүүллээ
- schedule 2015 оны 5 сарын 9
- chat_bubble 0
Фашист Германы бөөнөөр хорих үхлийн Дахаугийн лагерьт хоригдож байсан хоригдол Жошуа Кауфманыг тухайн үед холбоотны хүчний /АНУ, Англи, Францын тал/ Америкийн армид алба хааж байсан цэрэг Даниэл Гиллеспи чөлөөлж байжээ.
Германы Бавари мужийн өмнөд хэсэгт Нацист төрийн үед 1933-1945 он хүртэл "ажилласан" тус лагерьт Польш, Жүүд, Орос, Украйн, Франц, Югослав, Чех, Герман, Австри, Литви зэрэг 32 улсын хоригдол амь насаа алдсан гэдэг. Чөлөөлөх дайны үеэр 30 орчим хоригдол л үлдсэн байсан гэдэг.
70 жилийн дараа тухайн үеийн хоригдол Жошуа Кауфман, цэрэг Даниэл Гиллеспи нар уулзаж Жошуа Кауфман амийг нь аварч амьдрал бэлэглэсэн ахмад дайчин Даниэл Гиллеспид хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү сэтгэл уяраасан үйл явдлыг зургаас харна уу.
Цэл залуухан 17 настай Жошуа Кауфман болон Дахаугийн хоригдол асан 87 настай Жошуа Кауфман
Америк цэрэг Даниэль Гиллеспи. 87 настай Даниэль Гиллеспи.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...