Архины хордлогын улмаас 23 хүн хэвтэн эмчлүүлж байна
- schedule 2015 оны 1 сарын 28
- chat_bubble 0
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.28/
2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар
МОНГОЛ УЛСАД
Лабораторийн шинжилгээгээр батлагдсан 4 тохиолдол бүртгэгджээ
Баян-Өлгий аймгийн Бугат суманд мөнгөн усны хордлогод өртсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан 4 тохиолдол бүртгэгдэж, 3 өвчтөн ХЯТТ-д хэвтэн эмчлэгдэж, өвчтнүүдийн биеийн байдал сайн байна. Тандалт судалгаа үргэлжилж байна.
Архины хордлогын улмаас 23 хүн хэвтэн эмчлүүлж байна
1 дүгээр сарын 20-оос 1 дүгээр сарын 27-нд Нийслэлийн эмнэлгүүдэд 430 хүн архины хордлогын улмаас хандаж, 23 хүн хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна. Дүүргээр авч үзвэл СХД-ийн иргэд зонхилж байна.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдварын 428 шинэ тохиолдол нэмэгджээ
2015 оны 1 дүгээр сарын 21-нийөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21790 хүн өвчилж, 8691 (39%) нас барсан байна. 1 дүгээр сарын 14-өөс хойш 428 шинэ тохиолдол, нас баралт 213 хүнээр нэмэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...