Өнөөдөр болсон үйл явдлууд
- schedule 2015 оны 1 сарын 26
- chat_bubble 0
Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдав.
10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд боллоо.
11:00 цагт Энэтхэг улсын Хайдерабад хотын “Континентал Хоспиталс” эмнэлэг Монгол улсад өөрийн зардлаар салбар эмнэлгээ байгуулах зорилгоор ирж эхний ээлжинд зах зээлийн судалгаа болон үнэгүй үзлэг хийх талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд болов.
11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас эрх баригчдыг огцорохыг сануулсан автомашинтай жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
11:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачлан Монгол Улсад анх удаа хууль, эрх зүйн мэдээллийн гарын авлага, нугалбар хуудсыг сонсох,харах хэлбэрт оруулах ажлыг Монголын Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо болон Финляндын “FLOM” байгууллагын төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
11:00 цагт Шүүхийн Ерөнхий зөвлөл "2014 оны шүүн таслах үйл ажиллагааны тайлан", "Шүүхийн сан, ухаалаг утасны апликейшн" сэдвээр хэвлэлийн бага хурал зохин байгуулав.
11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын дэргэдэх АШЁМЭХ-ны эмэгтэйчүүд сургууль, цэцэрлэгийн асуудлаар мэдээлэл хийжээ.
11:30 цагт Цахимаар иргэдэд газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн нээлт Хангарьд ордны 14 давхарт болово.
12:00 цагт Монгол Улсын нэрт туульч Увхийн Батын хайлсан туульсийн бичлэгүүдийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн "Дуун ухааны сан хөмрөг"-т шилжүүлэх үйл ажиллагаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 606 тоот танхимд боллоо.
12:00 цагт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах 620 хүүхдийн суудалтай бага сургуулийн нээлт болов.
14:00 цагт Аж үйлдвэрийн яаманд “Тавантолгой” төслийн талаар мэдээлэл хийжээ.
16:00 цагт Монгол Улсын Засгийн газрын хуралдаан эхлэв.
17:00 цагт МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ө.Батсүрэнгийн бие даасан уран баримлын “Байгаль” нэртэй үзэсгэлэнгийн нээлт "Bluemoon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...