Засгийн газар хуралдаан эхэллээ
- schedule 2015 оны 1 сарын 26
- chat_bubble 0
Засгийн газрын хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болж байна.
Хуралдаанаар Төрийн үйлчилгээний цахим машины талаар авах зарим арга хэмжээний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай, Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай зэрэг нийт 8 асуудал хэлэлцэх юм. Мөн Барилгын ажлын үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулах тухай, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр болон хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тухай, Зарим ажил, мэргэжлийн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тухай зэрэг нийт 7 асуудлыг холбогдох сайд нар Засгийн газрын гишүүдэд танилцуулах аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...