Геннадий Соколовын урласан гайхалтай бас үзэсгэлэнтэй хутганууд
- schedule 2015 оны 1 сарын 26
- chat_bubble 0
Хутга чинжаалыг урлагийн бүтээл болгон хийдэг Геннадий Соколов гэдэг гайхалтай уран дархан хүн тэртээ 1953 онд Москвад төрсөн байна. Тэр хүүхэд байхаасаа зурах дуртай байж зураач болохыг мөрөөддөг байсан боловч техникийн дээд боловсрол эзэмшсэн гэнэ.
Гэсэн ч урлалын ямар нэгэн боловсрол байхгүй тэр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 25 жилийн турш уран зураг, графит урлаг, эрдэнийн чулуугаар гоёлын эдлэл урласаар ирсэн байна.
Геннадий 1993 оноос хойш өөрийн гэсэн гайхалтай уран хийцтэй /урлагийн бүтээл/ хүйтэн зэвсэг /хутга, чинжаал, сэлэм гэх мэт/ урлах болсон байна. Тэр Кремлийн зэвсгийн музейд ажиллаж гайхалтай урлагийн бүтээл болсон зэвсгүүдээ урлаж байна.
Геннадий Соколов 1997 онд ОХУ-ын зураачдын /урлаач/ холбооны гишүүнээр, 1998 онд ОХУ-ын мэргэжлийн зураачдын холбоонд /ОУ-ын зураачдын холбоонд харьяалагддаг/ элссэн байна. 2008 оноос Улсын хүйтэн зэвсэг урлаачдын зохиогчийн эрхийн экперт хийдэг болжээ.
Геннадий Дмитриевич Соколов одоо бэлтгэл дэд хурндаа цолтой, цэргийн топографикч, зэвсгийн мастер багш.
Ингээд түүний урласан урлагийн бүтээлүүдийг сонирхцгооё. Тэр улс үндэстэн бүрийн хутгуудыг хийсэн байдаг бөгөөд түүн дотор нь "Бурят" нэрээр монгол хутгууд ч хийжээ.
Геннадий Соколов
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...