Ууц тавих ёсон
- schedule 2015 оны 1 сарын 26
- chat_bubble 0
Ууц тавих ёсон
Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам
- Толгой
- Ууц
- Өвчүү
- Хаа
- Гуя
- Хүзүүний сээр
Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сээр, ууцны сүврэгдэн тал, өвчүүний бүдэрхий нь далны толгой нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм.
Бүхэл мах тавьсан байвал зочин хүн эхэлж толгойд нь хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас нь иднэ.
Хаврын тэргvvн сард шинэлэх болсон тухай сурвалж бичигт тодорхой гарахын дээр монголын эртний улс тєрийн бодлогын их ухааны бичиг Дєрвєн тєрийн арван буянт номын цагаан тvvх» хийгээд бусад хууль цаазын бичигт бас бататган дурдсан байдаг.
Мєн цагаан сарын баяр нь монголын нэгдсэн тєр улс байгуулагдсан тvvхэн vе цагтай ихээхэн холбоотой аж. Хаврын урь орж,єлзий учралт барс сар гарах цагаар есєн хєлт цагаан тугаа тахиж их хуралдай хуралдах болсоноос нааш монгол улсын харъяат аймгуудын олон ван тvшмэд хаврын тэргvvн сарын эхээр бэлэг хvргэн ирж шинийн ёсоор хааны амгаланг эрдэг ёсон тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэсэн нь буй. Цагаан сарын ёслол нь битvvлэх ба шинэлэх гэсэн хоёр vндсэн хэсгээс бvрдэх ба битvvлэх ёс нь хуучин оныг vдэх ,шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм.Энэ єдєр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлэгдэн буй явдал юм. Цагаан сарын их ёслолын нэг чухал зvйл бол дайллагын ёс бєгєєд тэр дундаа бvхэл махаар дайлах ёсны тухай энд авч vзье.
Монголчуудын бvхэл махан зоогийг зум,их бvхэл, бага бvхэл хэмээн гурав хувааж болно. Орчин vед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс,шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.
Бvхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хvзvv,сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мєчнvvдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан,дээрээс нь ууцаараа бvтээж,хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн vзvvр ,босоо ясны газар руу хандсан талыг хэлж байггаа юм. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битvvний орой гэрийн эзэн есєн хєндлєнг /толгой, хошуу,хоёр эрvv, хоёр чих,ууцны хоёр тал / хєндєж галдаа єргєдєг. Дараа нь бурхандаа єргєєд гэрт байгаа хvмvvстээ тарааж єгнє. Ууцыг зайхдаа зvvн гараа сvвэрдгэн талаас нь барьж,баруун гарараа уг талын талын намилхайг зvсэж баруун талд нь буулгаж тавина . Ууцыг зєвхєн гэрийн эзэн буву хvндэт зочин эрэгтэй хvн зайдаг уламжлалтай. Ууц махыг зєвхєн цагаан сараар ч бус ямар ч vед хvндэт зочныг дайлдаг хvндэтгэлийн зоог болно.
Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггvй. Ерєєс ганц мах хvнд єгдєггvй. Иймээс ууцан дээр дєрвєн єндєр хєвиргыг зvсэж єєд єєдєєс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хvзvv тавьж болно/ нєгєє талд нь сээр ,хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.
Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин vvн дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битvv толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хvнд єгєх ёсны дагуу тавих бєгєєд ууцныхаа зvvн гар талд нь толгойг ,нєгєє талд нь шийрийг тавина.Ийнхvv тавьсан ууц бvтэн шvvсийг орлодог бєгєєд дээдлэн vзсэн онцгой хvндэтгэл бvхий зочиндоо зориулав. Дэд хvндэтгэлд євчvv орох боловч тэр болгон хvнд тавьдаггvй. Хэрвээ хvндэтгэвэл зохих эмэгтэй хvн ирвэл євчvvгээр дайлах ёстой. Євчvvг дагуулж цорой гургалдай.бугалга,богтос зэргийг тавьдаг уламжлалтай.
МУИС .Угсаатан судлалын тэнхэмийн багш С.Бямбадорж
«ГЯЛБАА» сэтгvvлийг 2006 оны 1 сарын дугаарааc
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...