Ш.Алтантуяагийн амь насыг хороосон хэрэгтнүүдэд ялын дээд хэмжээ оноосон талаар мэдээлж байна
- schedule 2015 оны 1 сарын 13
- chat_bubble 0
Одоогоос найман жилийн өмнө 2006 онд Малайз улсад бусдын гарт зэрлэгээр амиа алдсан монгол бүсгүй Шаарийбуугийн Алтантуяаг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Малайзын Холбооны Дээд шүүхийн танхимд өнөөдөр боллоо.Энэ тухай малайзын malaymail.onlail цахим мэдээллийн хэрэгслээр сэтгүүлч Ила Лим бичлээ.
Ерөнхий шүүгч Жустис Тун Арnфин Закириа /Justice Tun Arifin Zakaria/-гаар ахлуулсан таван шүүгч сэжигтэн болох Малайзын цагдаагийн албаны хоёр ажилтан 39 настай Азилах Хадри, 43 настай Сирул Азхар Умар нарт санал нэгтэйгээр тэднийг цагаатгасан шийдвэрийг цуцалж, ялын дээд хэмжээ оноожээ. Малайзын хуулийн дагуу тэднийг дүүжлэн хороох юм.
2013 оны наймдугаар сарын 23-нд Дээд шатны шүүх 2009 оны Анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутган хэргийг гардан гүйцэтгэсэн гэгдсэн дээрх хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шоронгоос гаргаж байжээ. Тэдэнд 2009 онд Анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ өгөөд байсан юм.
Малайзын дээд хүрээнийхэн болоод Монголчуудыг цочроосон хэрцгий аллага 2006 оны арваннэгдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Силангор мужийн Mukim Bukit Raja хэмээх нутаг дэвсгэрт гарсан.
2006 онд Монгол Улсын иргэн 28 настай бүсгүй Ш.Алтантуяаг ойд маш хэрцгий аргаар /буудаж алаад хэргийг нуух зорилгоор гар бөмбөгөөр дэлбэлж/ амийг гардан хөнөөсөн буруутнуудад тус улсын хуулийн байгууллага ял оноохгүй явсаар өнөөдөртэй золгосон юм.
Харин захиалагч гэгдэж буй улс төрч Абдул Разак Багиндаг хэрэгт холбогдуулан шалгасан ч 2008 онд буруугүй гэж цагаатгасан.
Энэ хэргийн гол буруутан болох захиалагчид цаана нь үлдэж байгаа нь харамсалтай.
Хэрэгтэн Сирул Ажхарийн /Sirul Azhar/- тэргүүн өмгөөлөгч Kamarul Hisham Kamaruddin (голд нь) Путражаяа дахь давж заалдах шүүхийн танхимаас гаран явж байгаа нь. 2015.01.13
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...