Мадакскарын эрдэнийн чулууны хар зах
- schedule 2015 оны 1 сарын 14
- chat_bubble 0
Мадаксарын Фианарантсуа аймагт Илиакака хотод эрдэнийн чулууны хар зах ажилладаг. Тэнд нинжа нар болоод хууль бусаар олборлосон олон арван сая ам.долларын эрдэнийн чулууд эргэлддэг.
Энэ чулууны багагүй хэсгийг нь нинжа нар олборлодог ажээ.
Тэдний олборлох технологи маш энгийн. Хүн чөлөөтөй багтах буюу ойролцоогоор 60 см-ийн диаметртэй нүх ухна. Ингээд эрдэнэс байгаа судалдаа хүртэл доош ухаад улмаар хажуу тийш нь судлаа дагаад хонгил ухаж эхэлнэ.
Энэ нь тэдэнд маш аюултай ажил юм. Тэдгээр хонгил нүхнүүд ямар ч хамгаалалт бэхэлгээ байхгүй. Бас өөрийн хонгил нүхээ хамгаалах үүднээс тэндээ хонодог тул нурж дарах аюул байнга дагаж байдаг.
1998 онд анхны индринал илэрсэн Фианарантсуа аймагт олон арван сая ам.долларын эрдэнэсийн наймаа явагддаг гэнэ. Эдгээр чулуунууд Шри-Ланк, Тайландаас эхлээд Лондон, Парис хотын үнэт чулууны инжаануудын гарт очдог байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...