Таны зурхай 2015 онд
- schedule 2015 оны 1 сарын 1
- chat_bubble 0
Ирж буй 2015 он юугаараа онцгой гээч..? Бархасбадь гараг Арслангийн ордны одтой нэгдэж буй нь хамгийн онцгой юм. Арслангийн ордныхон бол бүхний удирдагч, улстөрчид, үргэлж захирал даргууд байдаг.
2015 онд шинээр ажил эрхлэх гэж буй хүмүүсийн хувьд сэтгэлийн дарамтанд орох талтай. Харин өөрийн хүч, хөдөлмөр болон зорилгодоо тууштай явсан хүмүүст амжилт ирнэ гэжээ. Наймдугаар сард Арслангийн ордтой нэгдэж байсан Бархасбадь гараг Охины ордны одтой нэгдэж Охины ордныхны хувийн амьдралд маш том өөрчлөлт орох нь.
ХОНЬ
2015 оны эхний хагас жилийн байдлаар хонины ордныхонд ашигтай байх болно. Энэ ордонд төрсөн хүмүүс нэг газраа тогтон сууж чадахгүй. Ирэх жил таныг маш их адал явдал болон аялал хүлээж байна.
Танд бүгдийг нэг дор өөрчлөх хүсэл төрнө: ажил, хувийн амьдрал гээд. Оны эхний хагас жил хониныхны хувьд шинэ санаа гаргах сар байх болно. Ажлын байраа сольсноор та хэмжээлшгүй эрч хүчээр цэнэглэгдэнэ. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Жилийн хоёр дахь хагаст та хувийн амьдралдаа өөрчлөлт хийхийг хүснэ. Харамсалтай нь энэ хүсэл тань хуурамч мэдрэмжээс улбаалж болзошгүй. Хайр дурлал дээр анхааралтай, хариуцлагатай ханд. Ганц бие бүсгүйчүүд сохор болзоонд явахаас эмээх хэрэггүй. Жилийн эхний хагаст та амсхийх завгүй гүйж, үлдсэн хагаст амьдралын сайхан амтыг амтлахдаа бэлдээрэй.
ҮХЭР
2015 он үхрийн ордныхны хувьд өөрийгөө хэн бэ гэдэг асуултад хариулах мөн цаашдаа хэрхэн амьдрах вэ гэсэн асуултанд хариулт өгөх он байх болно. Санчир гараг таны ухамсар болон мэдлэгийг тэлж амьдралд хөлөө олоход тань туслах болно.
Үхрийнхний толгойд үргэлж гүн ухааны асуулт эргэлдэж байдаг ч, энэ нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилж магадгүй байна. Жилийн эхний хагаст таны амьдрал маш тайван бөгөөд жамаараа өнгөрөх болно.
Жилийн сүүлийн хагаст орлогын үүд нээгдэх болно. Хэрэв та санхүүдээ хянамгай байж чадвал бүх асуудлаа шийдэж чадна. Аливаа зүйлд дараагийн алхмаа хийхийг хүсэвч саад бэрхшээл тулгарвал бүх асуудлаа даваад гар.
Хайр дурлалын тал дээр хайртыгаа хүндэлж, маш сайн олгож байгаарай гэж зөвлөх байна. Ганц бие үхрийнхэн өөрийгөө хэн бэ гэдгийг мэдсэнийхээ дараа харилцаа эхлүүлээрэй.
ИХЭР
2015 он ихрийнхний хувьд үйл явдлаар дүүрэн байх болно. Жилийн эхний хагаст та бүх зүйлд идэвхтэй байж нэг газраа тайван суух ч танд хэцүү санагдах болно. Энэ ордныхон бүгд найрсаг, эрч хүчтэй, хөгжилтэй хүмүүс байдаг.
Хувийн амьдралын хувьд та шинэ хүмүүстэй танилцаж, оны зун гэхэд маш дотно нөхөдтэй болох нь. Гэр бүл, хайртай хүмүүстээ хатуу ширүүн үг хэлэхээс татгазаж, бүгдийг эвээр ярилцахыг бод.
Жилийн үлдсэн хагаст танд амрапт хэрэгтэй. Ганц бие бүсгүйчүүд энэ үеэр тал зүрхээ хайж олоход тохиромжтой байх болно.
Таны эрч хүч дуусашгүй биш учир эрүүл мэнддээ анхааралл хандуулвал зохино.
МЭЛХИЙ
Мэлхийн ордтой хүмүүс ирж буй жилд хайр дурлалд умбаж цэцэглэх болно. Жилийн эхний хагаст тэр хүн тантай хамт байх уу гэсэн асуултаар таны толгой дүүрнэ. Ганц бие мэлхийнүүдэд хайр дурлалтайгаа учрах алтан боломжийг олгож, таны хувийн амьдрал маш хурдтайгаа аз жаргапаар дүүрнэ.
Энэ жилийн таныг илэрхийлэх тэмдэг бол хайр дурлал боловч эргэн тойрныхоо хүмүүст анхаарап хандуулахаа маруузай. Энэ их хайр дотроос хувийн амжилтаа дээшлүүлэх тань хэцүүхэн байж болзошгүй тул хичээгээрэй.
Жилийн 2 дахь хагаст ажил хэрэг дээр тань том боломжууд их гарах учир дурлалдаа хэт их согтож боломжоо алдахаас зайлсхий.
АРСЛАН
Жилийн эхнээс л Бархасбадь гараг Арслангийн ордны одтой наймдугаар сар хүртэл нэгдэж арслангийханд амжилт, санхүүгийн хангалттай байдлыг зөгнөжээ. Энэ жил арслангуудад хэзээ ч уйдахааргүй жил байх болно. Жилийн эхний хагаст таны зан ааш маш зөөлөн бөгөөд өгөөмөр болох болно. Олны анхаарлын дунд байхыг хүсэж байгаа бол оюун бодлоо үргэлж цэгцлэн хэлэхээсээ өмнө үгээ бодож сурах хэрэгтэй.
2015 онд арслангууд хүсэл мөрөөдлөө дагах уу эсвэл ашгийн хойноос явах уу гэдгээс сонгох хэрэгтэй болно. Ийм нөхцөл нь ихэнхдээ таны ажил дээр өрнөнө. Жилийн сүүлийн хагаст эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Аль болох сайн амарч, агаарт гараарай. Хайр дурлал дээр таны бодсон бүх зүйл сайнаар эргэх учир бүү санаа зов.
ОХИН
2015 он охиныхныг маш том өөрчлөлтүүд хүлээж байна. Оюун санааныхаа хувьд дахин төрж, шинээр эхлэх цаг нь болсон. Жилийн эхний хагас таны хувьд амралтын хугацаа байх бөгөед энэ үөд эрч хүчээ сайн нөөцлөх хэрэгтэй. Харин жилийн сүүлийн хагаст нөөцөлсөн энергээсээ хэрэглэж, шийдэхэд хүндрэлтэй асуудалдаа орох нь зөв. Охины ордныхон ихэнх цаийг ганцаараа өнгөрүүлнэ. Өөрийгөө илэрхийлэх, та юу хийж чадахаа олон нийтэд харуулах боломжийг битгий алдаарай. Хувийн амьдрал болон ажил гээд бүгдийг цоо шинэ цааснаас эхлэхийг хүсэж байгаа бол жилийн сүүлийн хагас тохиромжтой. Хайр дурлалын тал дээр та юу хийхийг хүсэж байна, түүнийгээ л хий. Өөрийн зөн совиндоо итгэ!
Хувийн амьдрал болон ажил гээд бүгдийг цоо шинэ цааснаас эхлэхийг хүсэж байгаа бол жилийн сүүлийн хагас тохиромжтой.
Хайр дурлалын тал дээр та юу хийхийг хүсэж байна, түүнийгээ л хий. Өөрийн зөн совиндоо итгэ!
ЖИНЛҮҮР
2015 он жинлүүрийнхний хувьд туршилтын жил байх болно. Шинэ зүйлээс битгий ухар.
Энэ жил даруухан бөгөөд ичиж эмээдэг зангаа хая! Энэ ордны хүмүүс маш их сэтгэлийн тэнхээтэй байдаг.
Жилийн эхний хагаст та хэмжээлшгүй олон шинэ танилтай болно. Та өөрийгөө нөхөрсөг, нийтэч нээлттэй болсон гэдгээ анзаарна. Эргэн тойронд байгаа хүмүүстээ бишрүүлж магтаал хүртэнэ. 2015 оны хавар та романтик болзоонд явахыг одод амлаж байна.
Гэр бүлдээ анхаарал хандуулж, улиг болсон хуучин дүрмээ өөрчлөөд үзээрэй.
Хайр дурлалын тал дээр харилцаандаа өөрчлөлт хийж, сайн ярилцаад үзээрэй. Хэрэв та ганц бие бол жилийн эхний хагаст дурлалтайгаа учрахдаа бэлдээрэй!
ХИЛЭНЦ
Ирж буй жил нь таны бүхэлдээ таны жил байх болно. Жилийн турш танд амжилтын давалгаа эргэлдэнэ. Шинэ онд та шинэ хүмүүстэй танилцаж, аялалаар явж, ажил дээрээ ч амжилттай байх нь. Өөрийгөө өөрчлөх шаардлагагүй, зүгээр л нийтэч болоод нээлттэй байх хэрэгтэй.
Жилийн нэгдүгээр сараас 4-р сар хүртэл төлөвлөгөөний дагуу явахын тулд хэрэглээгээ хязгаарла.
2015 оны сүүлийн хагаст та ажилдаа эрчимтэй ханцуйгаа шамлахгүй бол байдал хэцүүднэ. Мөн энэ цаг нь чухал гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой сарууд юм.
Зуны саруудад анхаарлаа эрүүл мэнддээ хандуулах нь зүйтэй.
Хайр дурлалын харилцаа нь та өөрт тохирох цор ганц хүнээ олох бөгөөд, тэр хүн тань таны хамгаас сайн таних хүн байх болно.
НУМ
2015 он нумын ордныхонд маш их гэнэтийн бэлэгтэй иржээ: сайн бөгөөд муу. Аль хэдийнэ нэгдүгээр сараас та сэтгэлийн дарамтанд орж муурч унаж магадгүй нь. Энэ сэтгэлийн хямрал алга болж та шинэ ялалтаа байгуулна.
Ажлын талбар дээр та асуудлыг хамт олонтойгоо хамт шийдсэн тохиолдолд амжилт ирнэ.
Жилийн 2-р хагаст аялалаар яваад зогсохгүй, амьдрах газраа өөрчилж магадгүй нь.
Хайр дурлалын тал дээр таны харилцаа халуун дулаан байх бөгөөд өөрчлөлтийг шаардаж байна.
МАТАР
2015 он матрын ордныхны хувьд ажил эрхлэлтийн жил байх болно. Жилийн эхний хагаст таны бүх анхаарал ажилд хандуулагдана. Гэсэн хэдий ч, хэсэг хугацааны дараа та сэтгэл санааны болон бие махбодио эцэснийг мэдрэнэ. Тиймээс өөртөө амрах хугацаа заавал гаргах хэрэгтэй.
Аливаа зүйлийг сонгохдоо яарапгүй шийдвэр гарга. Энэ жил та маш завгүй байх тул өөрийгөө умартаж болохгүй. Жилийн сүүлийн хагаст танд материаллаг баялаг нэмэгдэж сэтгэл санаа амар тайван байх болно.
.
БУМБА
2015 он бумбынхны хувьд бусадтай хамтран ажиллах, хуучин харилцаагаа сэргээхэд тохиромжтой жил байх нь. Таны нийгмийн идэвхтэй байдап нэмэгдэж зөвхөн ажлын талбарт биш хайр дурлал дээр азтай байна.
Одод танд санамсаргүйгээр танилцах нэгэнтэй хайр дурлалын гүн холбоотой болно гэдгийг амөлж байна. Хостой бумбынхан харилцаандаа нэг апхам дээшлэх ч хайртыгаа өөрийнхөө хамгийн сайн найз шиг нь байгаасай гэж хүснэ.
Материаллаг хэрэгцээний хувьд тодорхой бус байх болно. 9-р сараас эхлэн
бумбынхны орлого өсч эхэлнэ. Гэсэн хэдий ч ашиг хонжооны араас явж байгаа
хүмүүс өөрийгөө хянаж, зөв замыг эрхэмлэх хэрэгтэй.
ЗАГАС
Ирж буй жилд та маш их хөдөлмөрч болж, ямар ч ажил ханцуй шамлан ороход бэлэн байх болно. Энэ жилд та өөрөөрөө байж, сайн талаа төвийлгөх хэрэгтэй. Загасныхан өөрийн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө даван туулах, мөрөөдөл болон амьдралын зорилгоо маш зөв тодорхойлсон байх ёстой. Мөрөөдлийнхөө ажлыг хий. Хэр их хүч хөдөлмөр сэтгэл шингэнэ, тэр чинээгээрээ танд үр шим нь мэдрэгдэх болно.
Жилийн сүүлийн хагаст хувийн амьдралаа цэгцлэх боломж гарч ирнэ. Ганц бие загасууд тогтвортой харилцааг үүсгэх болно. Харин хостой загасуудын хувьд энэ жил харилцаагаа бэхжүүлэхэд тохиромжтой.
2015 оны долоодугаар сараас 9-р сар хүртэлх хугацаанд та өөрийн гадаад байдал, шинэ дүр төрхтэй болох хүслээ биелүүлэхэд тохиромжтой.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...