2014 оны "National Geographic"-ийн фото зургийн ялагчид
- schedule 2015 оны 1 сарын 1
- chat_bubble 0
"National Geographic" сэтгүүлийн 2014 оны гэрэл зургийн шалгаруулалтад 150 орны мэргэжлийн болоод сонирхогчдын 9,200 гаруй гэрэл зураг ирсэн байна. Шалгаруулалт хүн, газар, байгаль гэсэн гурван үндсэн сэдвээр явагдсан байна.
Ингээд ялагчаар Хонг Конгийн метронд гар утсаараа нийгмийн сүлжээнд нэвтрэн байгаа бүсгүйн /"Харанхуйд гэрэлтүүлэгч" гэж орчуулж болох юм/ зураг орсон байна. Зургийг авсан Брайн Ен 10,000 ам.долларын шагналыг Вашингтонд байрлах National Geographic-ийн төв оффист болох семинарт оролцох эрхийн хамт хүртжээ.
Сэдэв тус бүрийн эхний байранд орсон зургууд эзэндээ тус бүр 2,500 ам.долларын шагналыг National Geographic сэтгүүлд хэвлэгдэх эрхийн хамт авчирчээ.
Байгаль ангилалд. Танзанийн Серенгетид Мара гол гатлахаар үсэрч байгаа зэрлэг үхрийн зураг, Газар ангилалд Будапештийн халуун спа, Хүмүүс ангилалд дээрх зураг тус тус шалгарчээ.
14. Honorable Mention Nature – Zebras and the rim of the Crater, Zik Teo
Танзани дахь дэлхийн хамгийн том унтарсан галт уулын Ngorongoro тогоон доторх ан амьтад. Эрээн тахь, зээр, цөөвөр чоно, арслан, зэрлэг үхэр зэрэг амьтад хамт байна.
13. Honorable Mention Places – Destroyed Homs, Sergey Ponomarev
Сирийн Хомс хотын Халидаяа дүүргийн дайны хөлд сүйрсэн балгаснуудын дээгүүр нисэх шувууд. Хэн ч байхгүй дүүргийн эзэд нь салхи, шувууд болжээ.
12. Honorable Mention People – My brothers and I, Tyler G
Майами хотын Blue Ridge Parkway авто замаар аялагч ах дүү нар уулын хяр дээр унтаж байгаа нь.
11. Honorable Mention Places – Tokyo – Shinagawa Station, Peter Franc
Японы Токио хотын Шинигава метроны буудал дээр явж байсан хүмүүсийг автал ийм дүрс буужээ. Учир нь цагаа буруу тоооцолон ирсэн зурагчин галт тэргээ хүлээн бараг нойрмоглон хүлээж байжээ. Зурагчинд зорчигчдын хөдөлгөөн долгиолон харагдаж байжээ. Гэтэл автомат авалт дээр тохируулсан байсан камер нь бас ийм зураг авсанг байсан гэнэ.
10. Honorable Mention Places – The Storm, Aytül AKBAŞ
Туркийн Кокайлид шуурга ирж байх торгон агшинд авсан зураг.
9. Honorable Mention People – Waiting, Roberto Fiore
Румыний Марамуре тосгон. Ортодокс шашины Eucharist /хэлэн дээр нь тавьдаг адислагдсан "талх"/ зориулан "талх" бэлдэж байгаа эхнэр болон түүнийг хүлээн суугаа ламтан.
8. Honorable Mention Nature – Shoulder Creek, Henrik Nilsson
Канадын Бритиш Колумбиа мужийн Боундари булан. Ангаа харж буй гар шувуу.
7. Honorable Mention Nature – Stag Deer Bellowing, Prashant Meswani
Их Британийн Лондон дахь Ричмонд парк дахь урамдаж байгаа буга.
6. Honorable Mention People – Biltigiri, Mattia Passarini
Энэтхэгийн Чхаттисгархийн Ramnami хүн. 1890-ээд оноос эхэлсэн шашины нэгэн урсгалын бүлэг хүмүүс. Эдгээр хүмүүс нь сүсэг бишрэлийн улмаас шивээс хийлгэдэг аж.
5. Honorable Mention Nature – Muscle Power, Archna Singh
Энэтхэгийн Прадеш мужийн Bandhavgarh National Park дахь хоёр барын тулаан. Ганц нэгээрээ хүнд ховорхон харагддаг амьтадын тулааныг харуулсан гайхалтай зураг. Энэ ховорхон агшин 4-5 секунд л үргэлжилсэн байна. Гэтэл зургаа дараа нь нягтлан хартал өвсөн дунд хоёр бяцхан бамбар нуугдан сууж байжээ. Эх нь бамбараа хамгаалан тулалдсан аж.
4. Honorable Mention Nature – Untitled, Christian Miller
Австралийн Great Barrier Reef-ийг дайран өнгөрсөн циклон хар шуурганы дараа.
3. Places Winner – Bathing in Budapest, Triston Yeo
Унгарын Будапешт хотын алдарт халуун спад өвлийн улиралд хүмүүс маш ихээр очих дуртай аж. Халуун рашаан, хүйтэн агаарын зааган дээр /температурын зөрүү маш их/ байна гэдэг асар сонин мэдрэмж төрүүлдэг байна.
2. Nature Winner – The great migration, Nicole Cambré
Танзанийн Серенгетид Мара гол гатлахаар үсрэн буй зэрлэг үхэр /адуун үхэр/.
1. Grand Prize and People Winner – A node glows in the dark, Brian Yen
Хонгконгийн метро. Сүүлийн 10 жил гар утас, ухаалаг гар утас, нийгмийн сүлжээ асар хурдтай хөгжсөн бөгөөд хүмүүсийн амьдралын нэг гол хэсэг болсон. Эмэгтэй галт тэрэгний төвд /савалгааны төвд/ байгаа боловч гар утсандаа анхаараад энэхүү орчинд байхгүй байгаа мэт байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...