Энэ юу вэ?
- schedule 2014 оны 12 сарын 23
- chat_bubble 0
Нэгэн орон сууцанд бүтэн жилитйн турш түгжигдэн гарч чадаагүй нохой "мангас" шиг болсон явдал гарсан байна. Асрах эзэнгүйгээс хөөрхий нохойг үс ноос ургаж зунгааралдан аймшгийн амьтан болгожээ.
Хэргийн тухайд: ОХУ-ын Новосибирскийн нэгэн орон сууцанд долоон настай bobtail үүлдрийн Коко нэртэй нохой бүтэн жилийн турш түгжигдэн амьдарч байжээ. Учир нь түүний эзэн тэтгэврийн хөгшин нас барснаар нохой цоожтой гэрт харж хандах хүнгүй ганцаар байх болжээ. Ингэснээр нохойн үс ноос нь ургаж баас шээстэй нь зууралдан улмаар ширэлдэн чулуужсан байжээ.
Талийгаачийн хамаатан садан нохойг ирж хооллодог байсан хэдий ч асрах тал дээр анхаарал тавиагүй ажээ. Үүний улмаас хар дарсан зүүд шиг тамд амьдарч байсан нохой явах нь битгий хэл хоолоо идэх, амьсгалахад ч бэрхтэй болсон байжээ. Энэ үүлдрийн нохой нь их үсэрхэг байдаг байна.
Харин түүнийг сайн санаат хүмүүс мэдсэнээр аварсан байна.
Зургаан хүн дөрвөн цагийн турш түүний чулуужиж ширэлдсэн үсийг хайчилан авч чаджээ. Хөөрхий нохойн үс ноосыг хийхэд 100 л-ийн 4 ширхэг уут хэрэгтэй болжээ. Ингэснээр Коко хэвийн амьсгалах хийгээд явах боломжтойболсон байна.
Одоо Коко нохой үржүүлэгч Елена Риввогийн гар дээрээ авч /шинэ эзэнтэй болтол/ амин дэмээр тэжээн тэнхрүүлж эрүүл мэндэд нь анхаарал тавьж эмчилж байгаа аж. Тэрээр бас урд сарвууны үхжилтийг эмчилж байгаа гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...