ХААХ
ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ 20 ХУВИЙГ ХҮҮХЭД ӨӨРӨӨ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ХАРИЛЦАХ ДАНС НЭЭЛГЭНЭ
АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ САРД 302,500 ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВЭР 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЖЭЭ
АВТО ЗАМД 27.5 ТОНН ДАВС, 123.5 ТОНН БОДИС ЦАЦСАН БАЙНА
Та үүнийг мэдэх үү? /Хүний биеийн гайхамшиг/
- schedule 2014 оны 12 сарын 19
- chat_bubble 0
Хүний биеийн гайхамшиг
Хүний биед 60,000 миль цусны судас байдаг нь дэлхийг 2 дахин ороож хүрэхээр аж.
Хүний нүд маш мэдрэмтгий хурц. Хэрвээ дэлхий хавтгай байсан бол та шөнө 30 км-ийн алсад сүүмэлзэж байгаа лааг олж харах гэнэ.
Таны нүүр улайх үед ходоодны тань салст бас улайдаг.
Хүний тархи минутанд 1000 үг унших чадвартай.
Таны хүйсний дотор талд хэдэн мянган бактер халуун орны ширэнгэн ой шиг хэмжээтэй эко систем үүсгэсэн байгаа.
Хүн дурласан үедээ амфетамин уусан юм шиг биологийн идэвхт бодис ба даавруудыг ялгаруулдаг. Энэ нь хүнийг хүчтэй догдлуулж, зүрхний цохилтыг ихэсгэн нойр, хоолноос гарахад хүргэдэг.
Бидний нүдний болор шүүгээд авчихдаг болохоос бид хэт ягаан туяаг ч харах чадвартай гэнэ. Харин болроо авахуулсан хүмүүс хэт ягаан туяаг харж чаддаг аж.
Насанд хүрсэн хүн 7,000,000,000,000,000,000,000,000,000 (7 октиллион) атомоос тогтоно. Харьцуулахад: манай галактикт ердөө л 300 тэрбум орчим од байдаг.
Бидний булчин шөрмөс санаснаас их хүчтэй. Тэднийг гэмтээхгүйн тулд хязгаарлалт байдаг. Энэ хязгаарлалтыг адреналин үгүй хийдэг. Адреналины нөлөөгөөр зарим хүмүүс хад асга, машин хүртэл өргөж чаддаг.
Бид холын зайн шилдэг гүйгчид. Хүн ямар ч амьтнаас илүү сайн гүйдэг. Хэдэн мянган жилийн өмнө бид олзоо бахардаж унатал нь хөөдөг байсан байна.
Хүний бие 30 минутын дотор 4 литр ус буцалгах хэмжээний халууныг ялгаруулдаг.
Үнэндээ бидний бие дээр шимпанзе сармагчныхаас дутахгүй их үс бий. Гэхдээ ихэнх нь хэрэгцээгүй, хэт нарийн ширхэгтэй тул нүдэнд үзэгддэг ч үгүй байна.
Өнөөдөр бидний бие махбодийг бүрдүүлж буй атомууд бол 13,7 тэрбум жилийн өмнө Их Тэсрэлтийн үеэр бий болсон атомууд юм.
Хүний яс яг л боржин чулуу шиг бат бөх ажээ. Чүдэнзний хайрцагны чинээ яс 9 тонн ачаа даах чадалтай байдаг.
Хэрэв хүний тархи компьютер байсан бол, секундад 38 мянган их наяд үйлдэл гүйцэтгэж чадах байлаа. Дэлхийн хамгийн супер компьютер BlueGene үүний зөвхөн 0,002 %-ийг л гүйцэтгэж чаддаг гэнэ.
Нүдний чиглүүлэгч булчингууд өдөрт 100 000 удаа хөдөлдөг. Хөлийнхөө булчинг ингэж ажиллуулах гэвэл өдөрт 80 орчим км зам туулах хэрэгтэй гэнэ.
Биед 1 кг өөх буюу булчин нэмэгдэхэд 10 км цусны судас шинээр бий болж байдаг аж.
Хүний ДНК-ийн 50% нь гадил жимсний ДНК-тай төстэй.
Секунд тутамд бие маань 25 сая шинэ эсийг бий болгож байдаг.
Хүмүүс биолюминесцент чанартай бөгөөд харанхуйд гэрэл ялгаруулж байдаг. Гэхдээ энэ гэрэл нь бидний харж чадах хэмжээнээс 1000 дахин сул байдаг.
Хүн амьдралынхаа туршид 40 орчим кг арьс хаяж, сар бүр бүтэн “гуужиж” байдаг.
Бидний тархины холбоотой эсүүд Ертөнцийн бүтэцтэй төстэй. Тархи Ертөнцтэй адил “загвар”-тай гэж хэлж болно.
Бидний эд эсний 90% нь “хүнийх” биш гэж хэлж болохоор, бид мөөг, бактертай илүү адилхан.
Уламжлалт 5 мэдрэхүйгээс гадна тэнцвэр, хэм, өвдөлт, цаг хугацаа, хүчилтөрөгчийн дутагдал, ам цангах, цадах зэргийг мэдрэх нэмэгдэл 15 мэдрэхүй байдаг ажээ.
Та бодож байгаагаасаа илүү баян. Бидний дотор 0,2 милиграмм алт байдаг нь голдуу цусанд ууссан байдаг. Харамсалтай нь, 8 гр алтан зоос хийхийн тулд 40 000 хүний цус хэрэгтэй болох нь байна.
Насанд хүрсэн хүний тархи биеийн жингийнхээ 2%-ийг эзэлдэг хирнээ хэрэглэдэг хүчилтөрөгч болон калорийн 20%-ийг нь авдаг байна.
Зарим хүн авиаг амталж, өнгийг сонсож чаддаг. Үүнийг «синестез» гэнэ.
Хүчилтөрөгчийн дутагдлаас гэхээсээ илүү нүүрстөрөгчийн давхар исэл хуримтлагдсанаас болж амьсгалах шаардлага гардаг байна. Цуснаас нүүрстөрөгчийн давхар ислийг гаргах өөр арга байдаг бол бид минутанд нэг л удаа амьсгалахад болох юм байна.
Уйлах нь стрессийг тайлж, уйтгар гуниг, уур хилэнгээс салахад тусалдаг байна.
Бичил дурангаар харвал бидний нулимс уйлж буй шалтгаанаасаа болж өөр өөр бүтэцтэй байдаг ажээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...