”Урал” мотоциклийн үйлдвэрээр зочлоё
- schedule 2017 оны 4 сарын 13
- chat_bubble 2
ОХУ-ын ганц мотоциклийн үйлдвэр тэртээ дайны үед 1941 онд ЗХУ-ын Ирбит хотод байгуулагдсан байна.
Дайны үеийн кинон дээр гурван дугуйт /манайхан шаахай гэж нэрлэдэг/ их гардаг даа. Цэрэг дайны болоод бартаат замд ашиглах зорилгоор уг мотоциклийг үйлдвэрлэх шаардлага тулгарсан. Дайны жилүүдэд фронтод 9799 ширхэгийг нийлүүлсэн байдаг ажээ.
ЗХУ анх 1940 оноос BMW R 71 мотоциклийн зураг төслийг үйлдвэрлэхээр авсан байдаг. Тэгээд өөрсдийн нөхцөлд тааруулан өөрчлөн М-72 мотоциклийг 1941-1960 он хүртэл үйлдвэрлэжээ.
Дараа нь М-62 /ИМЗ/ загварыг 1961-1965 онуудад, М-63 /ИМЗ-1/-ийг 1963-1971 онуудад үйлдвэрлэсэн.
Нийт 20 сая ширхэгийг үйлдвэрлэсэн тооцоо байдаг. Анхны загвараас одоо ойролцоогоор 8500 ширхэг үлдэж хоцорсон гэж тооцдог.
Үүнтэй төсөөтэй "Днепр" мотоциклийг /3 дугуйт шаахай/ 1967 оноос Зөвлөлт Украйнд бас үйлдвэрлэж байсан.
Харин шилжилтийн үед үйлдвэр хэсэг хугацаанд зогссон.
Хуучны брэнд болсон Уралын өнөө үед дахин хуучин загвараар нь үйлдвэрлэж байгаа бөгөөд нутгийн /Оросын/ нэгэн сэтгүүлч үйлдвэрээр орж сурвалжилжээ.
-
Будалтийн дамжлаганд голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Эрчүүд мэдээж гагнах, огтлох, тайрах зэрэг дамжлагууд дээр ажилладаг. Нэг ажилчин 10 дамжлагыг хийж чаддаг байх хэрэгтэй. Үйлдвэрлэл удаан явагддаг ба өдөрт 5 мотоцикл үйлдвэрлэгддэг.
Харин ЗХУ-ын үед хоёр ээлжээр ажиллаж жилд 10 мянгыг үйлдвэрлэн гаргадаг байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...