Хувцасны хэв загварын /мода/ тухай бид юу мэддэг вэ?
- schedule 2014 оны 12 сарын 12
- chat_bubble 1
Мянга мянган жилийн гүн үү түүх нь хөвөрч өгдөг мода буюу загварын ертөнцийг дэлхий дахины сая сая хүмүүс даган хушуурч байдаг. Загвар нь ямагт хувиран, өөрчлөгдөж байдаг ба өөрт нь хүндэтгэлтэй хандахыг, тэгээд ч зогсохгүй бүр бөхөлзөж байхыг шаардахыг яана. Загварын ерөнхий хандлага эрт үед ч, одоо ч түүнийг бүтээгчдийн оюун ухааныг ундруулж, өөр хооронд нь маргалдуулж, загвар хөөцөлдөгч энгийн эрчүүд, бүсгүйчүүдийг гайхуулан цочирдуулж байдаг. Ингээд энэхүү сонирхол төрүүлэм ертөнцийг тэмтрэн үзэж, загвар, түүний түүхэн дэх ул мөрийн тухай хамгийн сонирхолтой баримтуудыг сөхөцгөөе.
- Дундад зуунд эд юмс алтны жингээр үнэлэгддэг байж. Жишээ нь, хамгийн энгийн нэхмэлийг зээлдэгчидтэй тооцоо хийхэд ашигладаг, түүгээр татвараа мөн өргөл барьцаа төлдөг байжээ.
- Загвар зохион бүтээгчид жил бүр хэдэн арван шинэ цуглуулга, загварыг бүтээж байдаг. Түүнээс гадна жил бүр ойролцоогоор 7 сая тонн гутал, хувцас, нэхмэл эдлэл, хувцасны тоног хэрэгсэл хаягддаг, эдгээр хог хаягдлын багаахан хэсэг буюу ердөө л 15% орчим нь дахин боловсруулалтанд ордог аж.
- эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдээс ялгаатай нь тэдэнд 16 дугаар зууныг хүртэл дотуур хувцас зөвшөөрөгддөгүй, хэрэглэсэн байвал зүгээр л чөтгөрийн хатгаас гэж үзэж харгис хэрцгийгээр залхаан цээрлүүлдэг байж.
- XIX зуунд эмэгтэйчүүд шулуун өмдөөр (өмд-костюм) гангарч эхэлсэн бөгөөд, энэ загварын анхны шан татагч нь жүжигчин Сара Бернар (1844-1923 он,Францын жүжигчин, ХХ зууны эхэн үеийн хамгийн алдартай драмын жүжигчин гэж түүхэнд тэмдэглэгджээ.Орч) аж.
- Хамгийн эртний хувцас хунаруудын нэг нь хормогч /юбка/ агаад, түүгээр эртний Египетчүүд хувцаслаж байсны дотор эрчүүд нь ч өмсч байжээ.
- Хувцасныхаа ханцуйгаар хамраа арчаад байдаг таагүй зуршилтай болчихсон цэргүүдээ хараад ёслолын хувцасны ханцуйн дээр товч хаддагийг Наполеон нэвтрүүлсэн гэх үзэл дэлгэрчээ.
- Дээдсийн хүрээлэнгийнхний төлөөллүүд олон зууны туршид өндөр дээд уг сурвалжаараа онцгойрч байхыг тал бүрээр оролдож, биеийн хүчний хөдөлмөрөөс бүрэн татгалзахдаа хар ажил хийхэд тохиромжгүй, нарийн түвэгтэй загвар, гоёл чимэглэлийг хэрэглэдэг байжээ. Сэргэн мандлын эрин үед эмэгтэй хүний палать /палааж/ 30 кг-ын жин татах нь ч байсан аж.
- Анхны хөх баригчийг Мэри Жейкоб (1891-1970, АНУ) 1914 онд зохион бүтээжээ. Тэр нь тун энгийн, хамрын хоёр алчуур нийлүүлж зангидаад л болгочихсон гэдэг. (Нэмэлт тайлбар: Энэ эмэгтэй бол орчин үед хэрэглэгдэж байгаа хөх баригчуудыг зохион бүтээсэн хэдхэн хүний нэг бөгөөд хэдийгээр XX зууны эхнээс янз бүрийн туршилтууд хийгдэж байсан ч 1914 оны 9 дүгээр сард түүний патентлуулсан энэ шинэ бүтээл нь жинхэнэ нээлт болж асар олон тооны эмэгтэйчүүдийг араасаа дагуулснаараа зохиогчоо анхдагч хэмээн алдаршуулсан бололтой.)
- Филиппиний 10 дахь (1965 он) тэргүүн хатагтай Имельда Маркос төрөл бүрийн хэв загварын 5500 хос гуталтай байсан гээд төсөөл дөө. Энэ нь туфль-гутлын хамгийн хамгийн том цуглуулга гэнэ.
Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...