Овог нэрийн тухай сонирхолтой баримтууд
- schedule 2018 оны 12 сарын 11
- chat_bubble 0
Овог гэдэг үг эртний римийн томоохон гэр бүлийг тэмдэглэхээс үүсэлтэй, гэр бүлийн тэргүүн нь заавал эрэгтэй хүн байсан, боолууд нь ч гэр бүлд нь багтдаг байсныг та мэдэх үү. Дараа нь овгууд улс орон бүрт түгээмэл үзэгдэл болж, манай өнөө үед овоггүйгээр хаашаа ч хөдлөх аргагүй боллоо шүү дээ. Зарим нэг бүр онцгой анхаарал татах болсон овгуудын талаар ярилцъя.
Америкийн нэрт жүжигчин Арнольд Шварцнегерийн овгийг немц хэлнээс орчуулах юм бол “хар тариаланч” гэж байгаа нь уг жүжигчний тоглосон киноны найруулагчид дэндүү түвэгтэй санагдсан аж. Иймээс гол дүрд тоглогчийн нэрийг Арнольд Сильний гэж киноны бичиглэлд гаргасан байна. Харин Та Италид Росси гэсэн овогтой хүнтэй тааралдвал 90%-ийн магадлалтайгаар түүнийг Марио гэж дуудаж болох ба яагаад гэхээр нэрийн энэ хослол энэ оронд хамгийн их дэлгэрсэн байдаг.
Дэлхийн 2 дугаар дайныг хүртэл Америкийн утасны лавлахад Нью-Йорк хотод Гитлер овогтой 22 хүн амьдарч байсан бол дайны дараагаар дарангуйлагчтай нэг овогтон нэг ч үлдээгүй байсан гэнэ. Бас нэг өргөн тархсан овог бол АНУ-д Смит бөгөөд 150 дахь иргэн бүр ийм овогтой байдаг. Гэхдээ нэг ижил овогтон зөвхөн АНУ-д ч олноороо амьдардаг юм биш. Жишээ нь, Щведэд 300 000 гаруй хүн Карлсон овогтой байхад, Вьетнамчуудын 40% нь Нгуен овгоороо бардамнадаг, Хятадад 100 сая хүн паспортон дээрээ Ли гэсэн овог тавиулсан байдаг.
Ард түмнийхээ уламжлалыг хадгалж авч хоцрохын тулд Исландад овог хэрэглэхийг хуулиар бүрэн хориглосон байдаг. Энд овгийнх нь оронд ямар нэгэн байдлаар эцгээр нь төлөөлүүлэн хэрэглэж болдог.
Төвдөд ч, мөн Мьянмед (Энэтхэг-хятадын хойгийн баруун хэсэгт буюу Зүүн өмнөд Азид оршдог улс), Эфиопийн Амхар үндэстэн үүнтэй төстэй хууль баталжээ. Нэгэн Франц гэр бүл хамгийн их угийн гэгдэх 1792 овгийг тээж явдаг байна. Энэ тоо чухам юуг өүүлж байгаа нь хэнд ч тодорхойгүй, гэхдээ л энэ овгийг хувьсгалын дурсгалд зориулан сонгож авсан болов уу гэсэн санаа руу нилээд нь нэгддэг.
Солонгосчууд ердөө л 300 янзын овогтой, харин хэдэн мянган өөр өөр төрлийн нэрүүдтэй байдаг. Үүнээс хөөгөөд үзвэл хоёр Солонгост ижил овогтонтой тааралдах нь ижил нэртнүүдтэй тааралдахаасаа илүү хялбархан юм.
Эцэст нь бага зэрэг түүх өгүүлье. 1811 онд Наполеон Голландыг байлдан дагуулж байхдаа дагаар орсон орны бүх оршин суугчдад франц овог өгөхийг шууд зарлиг болгожээ. Нутгийн оршин суугчид нь улсаа эзлэн түрэмгийлэлд нэг их удахүй, хууль тэгсгийгээд өөрчлөгдөнө хэмээн цээжний хонжоо хийцгээн доог тохуу болгож тэнэг мангар овгуудыг бодож олжээ. Ингээд удалгүй Шээрэн (Писающий) , Нүцгэн (Голорождённый ), эсвэл Бааран (Какающий) гэх зэрэг овогтнууд гарч ирэх нь тэр. Шинэ журам дасал болоод ирэхийн цагт гайхаад ч багадамгүй юм болсон хэдий ч тэдгээр доог тохуу хийгчдийн удам хойчсын өнөө цагт тээж яваа овгууд тэгтлээ аятайхан сонсогдохгүй болох нь мэдээж билээ.
Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...