Эгэл бус төрхтэй атлаа “үзэмж төгөлдөр - 15” амьтан
- schedule 2014 оны 12 сарын 10
- chat_bubble 1
Байгаль эх өөрөө хараа булаам үзэсгэлэнтэй байдгийнхаа адилаар туйлын онцгой содон хэрнээ үзэмж төгөлдөр амьтдыг төрүүлсэн байдаг аж. Сав шимийн ертөнцийг бүрдүүлж буй түмэн зүйлийн амьтдын дотроос өвөрмөц гадаад төрхөөрөө онцгойрон сондгойрч, шигтгээ чимэг нь болсон амьтдыг толилуулъя.
1. Фосса
Фоссад мууртай төстэй шинж чанар олон бий. Уугуул нутаг нь Мадагаскар арал. Тэд хурц хумс, хүчирхэг саврынхаа ачаар модонд авирахдаа ямар ч амьтныг урдаа гишгүүлэхгүй.
2. Хадны гөрөөс
Хадны гөрөөс нь Зүүн Африкийн нутгаар элбэг тархсан байдаг. Биетэй нь харьцуулахад жижигхэн толгойтой боловч урт хүзүүнийхээ тусламжтай өндөрт байгаа зүйлсэд төвөггүй хүрч чаддаг.
3. Үслэг хавч
Зарим хүн энэ хавчийг “алмас” гэж тодотгох нь ч бий. Үслэг хавчнууд далайн ёроолын сэрүүн бүсэд амьдардаг.
4. Ягаан армадилло
Энэ амьтан 7-10 см урттай бөгөөд айсан үедээ хоросхон зуурт хуягаараа биеэ бүрхдэг аж.
5. Иравади дельфин
Иравади дельфин ихэвчлэн Бенгалын булан орчим болон Зүүн Өмнөд Азид нутагшсан байдаг. Тэднийг “алуурчин халим”-ны ойрын төрөл болохыг судлаачид тогтоосон байна.
6. Улаан чоно
Улаан чоно нь Өмнөд болон Зүүн өмнөд Азийн унаган амьтан юм. Тэд голчлон жижиг амьтдыг гөрөөлж идэш тэжээлээ залгуулдаг.
7. Мархур
Янгирын нэг төрөл болох Мархур Афганистан улсад байдаг. Сонирхолтой нь тэд хивэхдээ амнаасаа могойн хортой төстэй шингэн ялгаруулдаг гэнэ.
8. Гахай буга
Гахай бугын соёо насан туршид нь ургасаар гавлын ясаа нэвтэлснээр хорьоогоос хальдаг жамтай ажээ.
9. Амазоны ялаан идэшт шувуу
Биеийн урт нь 15 см-ээс хэтрэхгүй энэ шувуу Амазон мөрний сав газарт суурьшдаг. Тэд усны ойролцоо үүрээ засаж араатан амьтдаас биеэ хамгаалдаг аж.
10. Дэлт чоно
Өмнөд Америкт амьдардаг дэлт чононы урт хөл нь өндөр ургасан дэрс буттай газраар нутаглахад нь дасан зохицжээ.
11. Тахь гөрөөс
Энэхүү өвөрмөц гөрөөс Африкт элбэг бий.
12. Өмнөдийн улаан буга
Азийн амьтдын сан хөмрөгийн нэг бүрэлдэхүүн болсон энэ буга бие биеэ дуудахдаа нохой шиг хуцах дуу авиа гаргадаг.
13. Мара
Мара ихэвчлэн Аргентин улсын нутаг дэвсгэрт байдаг. Туулайтай тун төстэй дүр төрхөөрөө онцлог амьтан юм.
14. Нисдэг лемур
Яг үнэндээ энэ амьтан нисч чаддаггүй харин модноос мод дамжин хэрэм мэт дүүлдэг. Индонез, Тайланд, Малайз болон Сингапурын ойд элбэг тааралдана.
15. Соёот буга
Харахад хурц дүр төрхтэй боловч хамгийн аймхай амьтдын нэг.
Эх сурвалж: WWW.BUNNY.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...