25 жилийн өмнөх үйл явдлыг Японы гэрэл зурагчин сануулав
- schedule 2014 оны 12 сарын 8
- chat_bubble 0
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан гаргаж буй "Монголын Ардчилал Японы хэвлэлд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт төрийн ордонд өнөөдөр нээгдлээ.
Японы гэрэл зурагчин Хироюки Усами “25 жилийн өмнө Монголд ирээд 28 хэмийн хүйтэнд зураг авч чадах болов уу гэж санаа зовж байсан ч тухайн үеийн үйл явдлыг өнөөдрийн монголчуудад харуулж байгаадаа баяртай байна” хэмээн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн.
Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр, Японы гэрэл зурагчин Хироюки Усами, МоАХ-ны анхны тэргүүлэгчдийн төлөөлөл Дарь.Сүхбаатар, МоАХ-ны анхны гишүүдийн төлөөлөл Б.Хишигбат нар "Монголын Ардчилал Японы хэвлэлд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн туузыг хайчлав.
"Монголын Ардчилал Японы хэвлэлд" гэрэл зургийн үзэсгэлэнд 70 гаруй гэрэл зураг болон 1989-1996 онуудад Японы "Санкэй", "Ёмирү", "Никкэй", "Асахи", "Маиничи" болон бусад сонин, хэвлэл дээр Монголын талаар гарч байсан мэдээ, нийтлэлийн хуулбаруудыг орчуулгын хамт дэлгэн үзүүлсэн байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Эх суравалж: WWW.IKON.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...