Энэтхэгийн сонинд гардаг гэр бүл болох зарууд
- schedule 2014 оны 12 сарын 4
- chat_bubble 0
Энэтхэгт гэр бүл болох нь бүр эртнээс л тэнгэрийн тааллаар бус гэр бүл хоорондын тохиролцоогоор явж иржээ. Хамгийн нэр хүндтэй сонинуудад залуу эрчүүд нь биш бүсгүйчүүд болоод тэдний эцэг эхчүүд нь гэр бүл болох зарыг нийтлүүлдэг.
Угсаа гарвал, шашны бүлэглэлээр нь ангилж ялгасан “Танилцъя” буландаа “гачигдах дутагдах юмгүй чинээлэг гэр бүл ууган хүүдээ бэр болох бүсгүйг хайж байна” гэсэн нэг маягийн зар гарч байна. Сүүлийн үед, яг үнэндээ “угсаа гарвал харгалзахгүй” гэсэн шинэ булан гарч ирсэн хэдий ч одоохондоо нийтэд тэгтлээ тархаагүй л байна.
Гадаад байдал тухайлбал, нүдний өнгө юмуу биеийн жин гэх мэтийг нарийвчлан заадаггүй байна.
Нуган үрдээ хань хайж байгаа гэр бүлүүд юуны өмнө нөхрийнх нь цалин хэд, үйл ажиллагааных хүрээ ямрыг зааж өгнө. Дараа нь төрөл төрөгсөд нь юу хийдгийг, тухайлбал, аав нь хуульч, ах нь эмч гэх мэтээр дурдаад, бэр болох бүсгүй нь угсаа гарвалтай нэгэн байвал ямар анхаарал халамж тавихаа дурддаг байна.
Нөхөр болох хүнийх нь өндөр 162 сантиметр байх нь түүний гадаад байдлыг “гоё сайхан” гэж тодорхойлоход хайртай эцэг, эхчүүдэд огтхонч саад болдоггүй байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...