Хар баасан гарагаас цэрвэдгийн учир
- schedule 2014 оны 12 сарын 4
- chat_bubble 0
Тиймээ, ийм зүйл байдаг. Баасан нь амралтын өдрүүдийн өмнөх гараг, амрах дөхөж байгааг сануулж байдаг болохоор бид гол төлөв даваагаас баасан руу залбирнам. Гэхдээ баасан гарагаас бишүүрхэцгээнэ. Хэрэв долоо хоногийн энэ өдөр 13-ны өдөртэй таарчихвал бүр ч сонирхолтой болоод явчихна. Хүмүүс янз бүрийн юмнаас, тэр ч бүү хэл өдөр, гарагаас айж болох боловч оюунлаг хүмүүс сэтгэхүйгээ гамнах үүднээс энэхүү өдөр, гариг 2-оос тус тусад нь айж байхаар гээд айдсаа 13-ны өдөртэй давхацсан Баасантай нэгтгээд түүнийгээ “параскавидекатриафобия” (13-ны өдөртэй давхацсан баасан гарагаас айдгийг тэмдэглэдэг энэхүү тусгай нэр томьёог Доналд Досей гэгч америк эр бодож олжээ. Сэтгэл мэдрэлийн эмчээр ажиллаж байхдаа тэрээр өвчтөнийхээ тайлбарлах аргагүй айдсыг эмчлэхийн тулд өөрийн гэсэн эмчилгээний онцгой аргыг бүтээсэн гэдэг) гэж нэрлэсэн ажээ.
Энэ өдрүүд өөр өөрсдийн эвгүй явдлууд, азгүйдлээрээ алдартай. Ингэж тохиосон баасан гарагт бүхий л зүйлээс сэрэмжилж, орноосоо ч босолгүй шууд л 14-нд сэрсэн нь дээр гэцгээх нь ч бий. Хүн хүнд янз янзын аймшиг илрэх нь мэдээж боловч нөлөөлөл нь бараг л өөр өөрөөр тусдаг. Ингэхэд бид яагаад бүх баасан гараг, эсвэл бүх мягмар гарагаас айдаггүй билээ? Энэ асуултын язгуур нь гүнзгий бөгөөд түүхэн зүйл юм. Тэгвэл яагаад ингэж айж эмзэглэдгийг бүр эхнээс нь эрцгээе.
Христийн шашинд Баасан гараг бол Ийсус Христийг цовдлон шаналгасан өдөр учраас харуулын өдөр гэж үздэг байна. Харин Исламын шашинд Баасан гарагийг ертөнцийн төгсгөлийн өдөр гэж үзэн сүмд мөргөл үйлдэх өдөр гэж үздэг байна. Иудайзмд бол Баасанг Шаббатад бэлтгэх өдөр (Тайлбар: Баасан гарагийн орой нар жаргахаас өмнө гэр орноо цэвэрлэж, хоол хүнсээ урьдчилан базаагаад гэр ахуйн болон бусад ажлаа зогсоодог байна. Орч.) гээд энэ өдөр ажиллахыг хориглодог байна. Библийн сургаалаар бол 13-ны өдөр уран донгодогч нэгэн могой Адам, Ева хоёрыг хориотой жимс идүүлэхэд уруу татсан, чухамхүү Баасан гарагт л Кайн /Адам, Ева хоёрын ууган хүү.Орч) дүүгээ хөнөөсөн гэдэг. Домогт өгүүлснээр шулмуудын цугларалтад 12 шулмас ирж, толгойлогч нь 13 дахь нь болж яг өөрөө буусан ч гэдэг байна. Баасан гарагтай 13-ны өдөр христийн сүмийн Тамлиеруудын одонг татан буулгах тухай хууль гарч, үүнээс улбаалан түүний бүх гишүүдийг аймшигтайгаар тамлан цаазалсан байна. Ингэж үзэх юм бол 13-ны Баасан нь зүйрлэхийн аргагүй цээртэй өдөр юм. Ингэхэд чөтгөрийн гэгдэх 13-ын тоог трискайдекафобия (Тайлбар: энэ нь эмзэг айдсын 13-ын тоо гэсэн утгатай үг аж. Түүхэн талаас нь үүнийг шүтлэг бишрэлтэй холбогдсон гарч ирсэн худал хуурмагт итгэсэн итгэл гэж үздэг) гэж нэрлэдэг байна. Бусад өдөр, гарагууд нь хүмүүсийн сонирхлыг тэгтлээ татаад байдаггүй. Хоосон итгэл үнэмшил, үлгэр домог, түүгээр ч барахгүй бидний айдас эмзэглэл амьдрал дээр хамгийн сонин байдлаар бууж байдгийн жишээ бол:
-Олон тооны зочид буудлуудад 13 дугаар давхар, 13 тоот өрөө тасалгааг та олохгүй бөгөөд ийм эгнээ, суудал усан болон агаарын тээврийн онгоцуудад байдаггүй байна.
-Аврагч Христ шавь нартайгаа нууцаар оройн зоог барьсан тухай библээс эхтэй нэгэн номлолд: хэн нэг нь үхэж болно гээд нэг ширээний ард 13 хүн сууж болохгүй гэж сургасан учраас эрт дээр үед ширээний ард зүгээр л сууж байх үүрэгтэй “арван дөрөв дэх зочин” гэсэн мэргэжил ч байсан ажээ.
-Автомашин, онгоц, компьютерийн зарим үйлдвэрлэгчид тэдгээрийн загвар, ангилалд 13-ын тоог оролцуулдаггүй байна.
-Хурим найр, арилжаа наймаа, төрсөн өдрүүдийн тухай ярихаа бүр болие гэхэд бурхны авралаар тэр өдөр л үхэл бүү тохиогоосой гэх нь ч бий.
-Энэ бүхэн кино найруулагчдын зөн бэлгийн онгодыг ихээхэн хөглөж байна. Энэ өдрийн тухай хичнээн ч олон кино бүтээв дээ, тоолоход ч бэрх.
Иймэрхүү айдас, эмзэглэлийн шалтгаанууд нь:
Бид өөрийнхөө хувь заяаг хяналтад авах бяцхан боломжоо ашиглаж хэдийд эвгүй зүйлс тохиолдож болохыг тааварлаж, түүндээ бэлтгэлтэй байхыг чармайдаг.
-Айдас эмзэглэлээр өдөөгдсөн ёс заншил нийгэмд 13-ны баасанг эмзэглэдэг ёс заншилтай болохоор бид түүнийг хоосноор даган баясаж байдаг.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн нөлөө үзүүлж байна. Зурагтаар өнөөдөр тааламжгүй өдөр шүү гэхэд л бид энэ өдрөөс сэрэмжилж, холуур яваа гай зовлонг өөртөө хамааруулах нь бий.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...