Дэлхийн хамгийн том газар доорх тансаг орон сууц
- schedule 2014 оны 12 сарын 7
- chat_bubble 0
АНУ-ын Канзас хотын ойролцоо 1960-аад баригдсан тив алгасагч пуужингийн цогцолбор байсан газар доорх байгууламжийг орчин үеийн тансаг зэрэглэлийн орон сууц болгох "Survival Condo Project" хэмээх том төсөл хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн зууны хүйтэн дайны үед баригдсан уг байгууламж руу /одоо орон сууц/ орох хаалга нь бараг 14.5 тн жинтэй. Бункерийн хана нь цөмийн цохилтонд тэсч үлдэх 9 м-ийн зузаантай. Цагт 800 км/цагийн хурдтай салхи /цөмийн цохиолт/-ийг тэсч үлдэх чадвартай гэнэ. Тухайн үед энэ бункерийг 70 хүнийг овоо хэдэн жил тав тухтай амьдруулах /хүнс болоод бусад нөөцтэй/ хүчин чадалтайгаар байгуулжээ.
Одоо тансаг орон сууцны 185 ам метр талбайг 1.5-3.0 сая ам.доллараар худалдаалж байгаа гэнэ. Гэхдээ бүх орон сууц нь зарагдаж дууссан байна. Уг бункерийн /орон сууцны/ хамгийн доод цэг нь газрын гүнд 174 м -т хүрдэг ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...