eBay-ээс худалдан авах боломжтой ер бусын бараанууд
- schedule 2014 оны 12 сарын 8
- chat_bubble 2
Өнөө үед дэлхий дахинд онлайн буюу интернэт худалдаа асар хурдацтай хөгжиж, жил сар бүр худалдааны дүн нь өссөр байна. Амазон, Ebay, Алибаба гэх мэт төрөл бүрийн эсэн бусын бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлхийн онлайн аваргуудаас эхлээд жижигхэн компанийн ганц бараанууд хүртэл интернэтээр худалдаалагдаж байна.
Дэлхийн хаанаас ч хэн дуртай нь зарах бараагаа чөлөөтэй танилцуулдаг, худалдаалдаг eBay-д ер бусын бараа бүтээгдэхүүнүүд байдаг байна.
Жишээ нь: Дэлхий дахинд алдартай болсон кинонд хэрэглэгдэж байсан хувцас хэрэглэл, эд зүйлс, баримтууд хувь хүмүүсийн гарт очин хадгалагдаж байдаг байна. Тодорхой цаг хугацаа өнгөрөхөөр тэдгээрийг үнэ хүргэн худалдаалахаар eBay-д тавьдаг ажээ.
Ингээд кинонд хэрэглэгдэж байсан эд зйүлс ямар үнэ цэнэ хүрч байгааг сонирхцгооё. Зарим нь санаанд ч багтахааргүй үнэтэй тавигджээ. Магадгүй бас санаанд багтахаар хэн нэг нь авах ч юм бил үү.
Аймшгийн "Total Recall." кинонд хэрэглэж байсан багийг 100 ам.доллараар худалдаалахаар тавьжээ.
Тиатинк кинонд ашиглаж байсан сэлүүрийг 1,100 ам.доллараар.
"Терминатор-2" /Шүүлтийн өдөр/кинонд тугалган хүний /Роберт Патрик/ өмсөж буудуулсан цагдаагийн хүрмийг 2467.20 ам.доллараар зарана гэнэ.
"Ялаа" киноны халдвар авсан "хөлний" үнэ 4,125.75 ам.доллар.
Алдартай "Хөрөө" кинонд хэрэглэж байсан хөрөөг 7,000 ам.доллараар зарахаар тавьжээ.
"Highlander" кинонд хэрэглэгдэж байсан сэлмийг 9,000 ам.доллараар
Робин Уиллиамсийн өмсөн /Петер Пэн/ "Capitan Hook-Ахмадын зангуу" кионд тоглосон хувцас 16,503 ам.доллараар эзнээ хүлээж байна.
"Вилли Вонка ба шоколадны үйлдвэр" кинонд хэрэглэгдэж байсан шоколадны хайрцгийг 16,503 ам.долллараар
1970 онд гарч байсан "Үхлийн нотолгоо" кинонд ашиглагдаж байсан Шевролет Нова машиныг 39,900 ам.доллараар
Юрийн галавын цэцэрлэг" кинонд хэрэглэгдэж байсан торон ящекийг 99,900.10 ам.доллараар зарах гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...