Жессика Бил
- schedule 2014 оны 12 сарын 3
- chat_bubble 0
Холливудын жүжигчин, сайхан бүсгүй, дэлхийн хүсэмжит 100 бүсгүйн нэг Жессика Бил 1982 оны 03-р сарын 13-нд Миннесота мужийн Эли хотод төржээ.
Тэр 1994 онд 12 настайдаа кинонд тоглож кино урлагийн гараагаа эхэлсэн байдаг. Анх дуучин болохоор бэлтгэгдэж байсан. Гэвч "Тэнгэрлэг гэр бүл" хэмээх цуврал кинонд тоглосноор нь Америк төдийгүй дэлхий дахинд танигдсан жүжигчин болсон. Энэ кино АНУ-ын WB сувгийн түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн кино болсон байна. Жессика тэр үед Мари Камден охины дүрд 14 настайдаа тоглож эхэлж байсан бол хамгийн сүүлд 2006 онд 24 настайдаа тогложээ.
Түүнээс хойш дэлгэцийн 28 телевизийн 4 цуврал, 1 мюзиклд тогложээ. Өсвөр насны оддын кино номинацид 4 удуу нэр дэвшиж 1 удаад нь ялж байжээ. Нийтдээ кино урлагийн бусад наадмуудад 7 удаа нэр дэвшиж 3 удаа ялсан. Харин том наадмуудад нэр дэвшиж байгаагүй.
Түүний тоглосон кинонуудаас хамгийн алдартай, ашиг орлог олсон кинонуудаас дурдвал Техасын хөрөөт алуурчин, Блейд цуврал зэрэг болно.
Жессика 2012 онд холливудын алдарт жүжигчин, дуучин, продюссэр Жастин Тимберлайктай гэрлэсэн.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...