Ханиадны эмгүй эмчилгээний жор
- schedule 2014 оны 12 сарын 3
- chat_bubble 0
Ханиадны вирусийн дэгдэлтийн үе эхэлж байгаа энэ үед ханиад анагаах эмгүй эмчилгээний жоруудаас хүргэж байна.
1.Улаан манжингийн сироп:
Улаан манжингийн сироп нь хий ханиалганд сайн. Ханиад хүндрээгүй нөхцөлд эдгээх ч чадалтай гэнэ. Шинэвтэр хатуу улаан манжинг сонгон авч, иш хэсгийг нь хэрчин манжингийн дотор хэсгийг аяга шиг ухаж авна.
Ухсан хэсэгтээ бор сахар /цагаан сахар ч болно/ дүүртэл хийгээд хэрчсэн ишээрээ таглан ухаж авсан аягандаа хийж, печэнд 30 секунд халаана. Бэлэн болсон сироп бэлдмэлээ өдрийн гурван удаа цайны халбагаар уулгана.
2. Витаминжуулсан алим:
Дөнгөж ханиад хүрсэн үед алим жигнэж өгөх нь үр дүнтэй. Алимны доторх хэсгийг ухаж аваад бага зэрэг ус хийнэ. Мөн үрлэн витамин С хийн печинд юм уу, жигнүүрт жигнэнэ. Аарц, зөгийн бал, тараг зэргийг ухсан аягандаа хийж жигнэн, халуун бүлээнээр нь хүүхдэд идүүлнэ. Энэ нь ханиаднаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ дөнгөж эхэлж буй ханиадыг анагаах ч шидтэй гэнэ шүү.
3.Цэвэр жимсний ханд:
Ханиадтай үед болон урьдчилан сэргийлэх үүднээс аньс, чацаргана зэргийг өдөр тутам хэрэглэх нь олон ашиг тустай. Эдгээр жимсийг шинээр нь худалдан авч, хэсэгчлэн хөлдөөж, буцалгаж өгвөл шим тэжээл нь алдагдахгүй.
4. Цагаан гаа, лимон, зөгийн балны ундаа:
Энэхүү ундаа нь ханиаднаас урьдчилан сэргийлэх болон ханиад дарах үйлчилгээтэй. Лимоныг нарийн хэрчиж зөгийн бал сахартай холино.
Дээр нь хоёр ширхэг лимонд нэг лимоны хагастай тэнцэх үрж бэлдсэн цагаан гаа байхаар тооцож хийнэ. Улмаар сайтар ариутгасан тагтай шилэнд бэлдэцүүдээ хийж, зөгийн балаа нэмнэ.Үүнийг 7-14 хоног хадгалсны дараа усанд болон цайнд нэг халбагыг уусгаж хэрэглэнэ.
5.Сүүнд сармис, цагаан гаа, таргаван шийр хийж уух:
Ингэж уувал хий ханиалгыг дарна. Хөлөрвөл хөлсөө сэвэхгүй байхад анхаарна.
6. Байцааны навч:
Бөөрөнхий ногоон байцааны навчийг салгаж, халуун усанд дүрээд, цэвэр зөгийн бал түрхэж, хүүхдийн цээжинд наана. Улмаар цамц өмсүүлэн салхи авахааргүй дулаалж унтуулна. Хэрэв хүүхэд цэр ихтэй бол нуруунд мөн тавьж болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...