Хотын гудамжаар зугаалсан хирс
- schedule 2014 оны 11 сарын 28
- chat_bubble 0
Германы Брандебург мужийн зүүн хойд нутагт байх Люкенвалде хотын оршин суугчид өглөө нүдэндээ итгэмгүй зүйл харцгаан мэл гайхан сандралджээ.
Учир нь 2.5 тн жинтэй африкийн догшин хирс гудамжаар хээв нэг алхан явж байжээ. Харсан хүмүүс яаралтай цагдаа руу утас цохижээ. Цагдаагийнхан Circus Voyage рүү холбоо барьж тусламж дууджээ. Цагдаагийнхан циркийн амьтан сургагч, хамгаалалтынхантай хамтран оргосон хирсийг буцаан аваачжээ.
Циркийнхэн 34 настай Халк гэдэг нэртэй хирс яагаад суларсныг нь ойлгохгүй байгаа бөгөөд түүнийг тэжээвэр тул номхон дөлгөөн хүмүүст аюул учруулахгүй амьтан гэж мэдэгджээ.
Цагдаагийнхан болон эрх баригчид энэхүү явдлыг нарийн шалгаж, цирк түүний удирдлагад хатуу хариуцлага ногдуулахаар болсон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...