Ан амьтдад зориулсан гүүрүүд
- schedule 2014 оны 11 сарын 26
- chat_bubble 0
Хөдөө орон нутгуудыг холбосон зам /авто зам, төмөр зам/ ялангуяа хурдны зам баригдахын хэрээр байгалийн зэрлэг ан амьтадын амьдрах орчныг багасгаж, улмаар тэдний тоо толгой буурах үндсэн нөхцөл болдог.
Манай улсын жишээн дээр гэхэд Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор буга, гөрөөс, гахай, байвгайнаас өгсүүлээд бусад ан амьтад, Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр зам ашиглалтад орсноор цагаан зээр, хулан хийгээд бусад амьтадын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж тэдгээрийн тоо толгой хорогдох үндсэн шалтгааны нэг болсон байдаг.
Тиймээс Замын-Үүд чиглэлийн авто болон төмөр зам гаталсан зэрлэг ан амьтад зориулсан гарц бий болгож өгөх зайлшгүй шаардлага байгаа. Бас Богд уулын Төв аймаг, ба Бага хангай чиглэлийн зам дээгүүр гүүрэн гарц хийж өгөх шаардлага тулгарч байгаа.
Тиймэс сүүлийн үед ялангуяа барууны орнууд зэрлэг ан амьтадын амьдрах орчин, нүүн шилжих хөдөлгөөнийг бага ч болсон таслахгүйн үүднээс тэдэнд зориулсан гүүр зам дээгүүр байгуулах болжээ.
Анхны амьтад зориулсан гүүрийг 1950 онд Францад байгуулсан аж. Мал, ан амьтадын "эрхийг" хамгийн сайн хамгаалсан улс бол Нидерланд. АНУ-ын Хүмүүнлэгийн нийгэмлэгийн мэдээгээр Нидерландад ийт зорилгоор байгуулсан 600 гаруй гүүр, хонгил бий гэнэ.
Хамгийн том нь Крайло хотод 800 м урттай хурдны болоод төмөр зам, гольфийн талбай дээгүүр байгуулсан гүүр байдаг гэнэ.
Зэрлэг ан амьтадад шилжилт хөдөлгөөний гарц хийх явдал АНУ, Канадад сүүлийн үед эрчимтэй байгуулагдаж байна. Жишээ нь: Канадын Алберта мужийн Банфф үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дайрдаг Транс-Канадын хурдны авто зам дээгүүр 24 гарц хийж өгчээ. Энэ ажил 1978 оноос эхэлсэн байна.
АНУ-д сүүлийн 30 жилд 1000 гаруй амьдадын гүүрэн гарцийг бий болгосон байна. Ингээд дэлхийн зарим орнуудын амььадын гүүрэн гарцыг сонирхоно уу.
1. Banff National Park, Alberta, Canada
2. The Netherlands
3. B38 – Birkenau, Germany
4. Scotch Plains, New Jersey, USA
5. E314 in Belgium
6. Highway A50 in The Netherlands
7. Flathead Indian Reservation, Montana, USA
8. The Borkeld, The Netherlands
9. Interstate 78, Wachtung Reservation, New Jersey, USA
10. Near Keechelus Lake, Washington, USA (rendering, target 2014)
11. Google-ээс
12. Banff National Park, Alberta, Canada
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...