Сүүлт од дээр буусан Филае аппаратны авсан зургууд
- schedule 2014 оны 11 сарын 26
- chat_bubble 0
Европын сансарын агентлагийн сүүлт одыг судлах зорилгоор 10 жилийн тэртээ хөөргөсөн /2004.03.02/ Росетта хиймэл дагуул 2014 оны 11-р сарын 12-нд зорьсон газартаа хүрч Филае аппаратаа сүүлт одны гадаргуу дээр амжилттай буулгасан билээ.
Росетта 67Р/Чурюмов-Герасименко сүүлт одонд хүрэхийн тулд 6.4 тэрбум км зам туулж 2014 оны 08-р сарын 6-нд хүрч очжээ.
Филае аппарат сүүлт одны хөрснөөс дээж авч мэдээлийг нь илгээснээр дэлхий хийгээд орчлон ертөнцийг үүслийг олж мэдэх чухал ач холбогдолтой юм. Росетта, Филае төхөөрөмжүүд сүүлт одны зургийг 30-100 км-ээс эхлэн авсан байдаг.
Сүүлт одны гадаргуугаас авсан анхны зураг
Сүүлт одны төвөөс 31.8 км-ийн зайнаас авсан зураг. 2014.11.04
За цааш нь гадаргуу дээрээс авсан болоод бусад зургуудыг сонирхцгоое.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...