Магнус Карлсен дэлхийн аваргаа хамгааллаа
- schedule 2014 оны 11 сарын 25
- chat_bubble 0
ОХУ-ын Сочи хотноо 2014 оны 11-р сарын 07-ннос 11-р сарын 28-ийг хүртэл 2014 оны Шатрын ДАШТ-ий аваргын титмийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Норвегийн их мастер Магнус Карлсен дэлхийн 5 удаагийн аварга асан Энэтхэгийн их мастер Вишванатан Ананд нар тоглолоо.
Тэд 12 өрөг тоглох ёстой байсан боловч нэг өргийн өмнө Шатрын дэлхийн аварга тодорлоо.
11 өргийн дараах байдлаар М.Карлсен 6.5 онотой В.Ананд 4,5 оноотой болж нэг өргийн өмнө Норвегийн 23 настай залуу их мастер Магнус Карлсен Дэлхийн аварга цолоо хамгааллаа.
Энэтхэгийн их мастер Вишванатан Ананд энэ жил 44 настай бөгөөд 2000, 2007, 2008, 2010, 2012 онуудад дэлхийн аваргын титэм зүүж байсан. Тэр 2007 оноос хойш аваргын төлөө тоглож 2013, 2014 онуудад М.Карлсенд хожигдлоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...