Хамгийн их өртгөөр боссон объектууд - 2
- schedule 2014 оны 12 сарын 8
- chat_bubble 0
Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр асар том объектуудыг босгосоор ирсэн. Эрт дээр үеээс өнөө үед өвлөгдөн үлдсэн аугаа пирамидууд, Цагаан хэрэм, шашины сүм дуганууд, хаадын орд харш өргөөнүүд гэх мэт олон барилга байгууламжууд бий.
Харин өнөө үед хамгийн хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулан босгосон зарим обьектуудыг товч танилцуулахаар бэлтгэлээ. /Энд танилцуулах обьектуудыг инфляци тооцсон үнээр бус тухайн үеийн үнэ цэнээр тооцсон болно/
Лазерийн цөмийн эрчим хүчний үндэсний цогцолбор – 4.2 тэрбум ам.доллар
АНУ-ын Калифорнийн Лиморморе хотод Лоуренсийн нэрэмжит Ливерморийн үндэсний лаборатор бий. 2009 дуусгасан тус цогцолборт 192 өндөр хүчин чадалтай лазерийн пульс агуулагддаг. Цөмийн технологиор санаанд багтахгүй их эрчим хүч гарган авах зорилготой. Үүний эрчим хүчний чадал нь 500 тВт. Манай 4-р станцын хүчин чадал ойролцоогоор 500 мВт гэвэл 1 сая дахин их гэсэн үг.
Мир станц – 4.3 тэрбум ам.доллар
ЗХУ-ын сансарын алдарт Мир станц 4.3 тэрбум ам.долларын өртөгтэй ажээ. Сансарын зочид буудлын анхны модулийг 1986 оны 3-р сард хөөргөжээ. Түүнээс хойш 6 модулийг хөөргөн холбожээ. Станцыг 10 жил ажилуулах төлөвлөгөөтэй байсан боловч 2001 оны 3-р сар хүртэл 5 жил илүү ажиллажээ. Мир станцыг бий болгон хөөргөхөд тухайн үеийн ЗХУ-ын 20 яамны 280 гаруй байгууллагуудын хүч хөдөлмөр оржээ.
Мир станцын хэмжээг тодорхойлбол, урт нь 19м, өргөн нь 31м, өндөр нь 27.5 м, багтаамж нь 350 м.куб. Мир станц дэлхийн тойрог замд секундэд 7,700 км буюу цагт 27,700 км хурдтай явдаг.
Сансарын зочид буудалд 14 улсын 15 баг нисгэгчид буудаллан судалгаа шинжилгээний ажлаа хийж байжээ. Харин 44 сансарын нисэгчид Мир станцад зочилж байжээ. Мир станцыг 2001 онд Номхон далайд унагаасан /буулгасан/.
Лотшберг Бейз хонгил – 4.3 тэрбум ам.доллар
Швейцарийн Альпийн уулс нүхэлсэн Фрутиген /Берн муж/ болон Рарон /Вале муж/ хотуудыг холбосон төмөр замын 34.54 км урт хонгилыг 4.3 тэрбум ам.долларын өртгөөр босгожээ. Дэлхийн хамгийн урт газрын хонгилыг 2005 оноос ухан 2007 онд ашиглалтад оруулсан байна.
Алкочете нисэх буудал – 4.5 тэрбум ам.доллар
Португалийн нийслэл Лиссабоны шинэ нисэх буудал 2017 онд ашиглалтад орно. 2008 оноос барилгын ажил эхэлсэн уг буудлын нийт төсөвт өртөг 4.5 тэрбум ам.доллар.
Oresund Bridge – 5.95 тэрбум ам.доллар
Шведийн Малмё хот Данийн Копенгаген хотуудыг холбосон авто болон хос төмөр замтай Oresund гүүрийг 2000 оны 7-р сард нээжээ.
1999 оноос Хойд тэнгист тавигдсан 7,845 м урт 23.5 м өргөн, 57 м өндөр, дүүжин хэсэг нь 490 м урт гүүрийг 4.95 тэрбум ам.долларын өртгөөр босгожээ. Энэхүү гүүр нь Пеберхолм хиймэл арал дээр байгуулсан 4 км урт зам, мөн цааш 4 км урт усан доогуурх хонгил замтай нийлсэн. Хонгил 2011 онд ашиглалтад орсон.
Европын хамгийн урт гүүр-хонгилыг Швед болон Данийн засгийн газар эзэмшдэг.
The Large Hadron Collider – 6.0 тэрбум ам.доллар
Хүнд ион /хар тугалганы ион/ протон түүний мөргөлдөөнийг судлах зорилгоор газар доогуур хурдасгуур коллайдер хонгилыг /хоолой/ Европын цөмийн судалгааны байгууллага /ECNR/ Женев хотын орчимд Швейцарь Францын хил дээр байгуулсан.
Дэлхийн хамгийн том судалгаа хийх зорилгоор байгуулсан эгэл бөөмсийн хурдасгуур байгууламжид 100 улсын 10,000 гаруй эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж байна.
Агуу том гэдгийн учир нь 2008 онд барьж дууссан коллайдерийн урт 26,659 м урт юм. Энэ хоолойгоор протоныг /эгэл бөөмсийн/ урсгажээ. Эгэл бөөмс бараг гэрлийн хурдад дөхөж очсон хурдаар тархсан гэнэ. Энэ нь дэлхийн үүсэл хийгээд цаг хугацааны орон зайгаар аялах, цаг хугацааны машин бүтээх анхны алхам болж өгч байгаа гэнэ.
Бэй-Бридж – 6.4 тэрбум ам.доллар
Сан-Франциско Оакланд хотыг холбосон Сан Фрацискогийн булан дээгүүр босгосон шинэ гүүрийг 6.4 тэрбум ам.долларын өртгөөр 2013 онд босгожээ.
Гүүр нь хоёр хэсэгтэй ба нийт 7,180 м урт, 17.5 м өргөн, 160 м өндөр. Йерба-Буэна арал доогуур хонгил замаар холбогдоно. Уг гүүрээр 240,00 тээврийн хэрэгсэл дайран гардаг ажээ. Америкийн хамгийн урт дүүжин гүүр.
Оюу толгойн алт зэсийн уурхайн ахны хөрөнгө оруулалт – 7.1 тэрбум ам.доллар
Монгол улсын Өмнөговь аймагт байх Оюу толгойн алт зэсийн ордыг ашиглах үүднээс Оюу толгой ХХК компани байгуулан уурхайн бүтээн босгож байна. 2001 оноос Канадын Айвенхо майнз / Туркойз Хилл Ресурс/ компаниаас эхтэй уг орд өдгөө Оюу толгой ХХК-ийн 66 хувийг Рио тинто, 34 хувийг Монголын засгийн газар эзэмшиж байна.
Оюу Толгой нь ойролцоогоор 45 сая тонн зэс, 1838 тонн алтны тогтоогдсон, баталгаат нөөцтэй
Эхний шатны төсөл анхны хөрөнгө оруулалт 5.17 тэрбум ам.доллар байх ётой байсан боловч 7.1 тэрбум болсон. Мөн анхны хөрөнгө оруулалт нь далд уурхай ажиллаж эхэлснээр 14.6 тэрбум ам.доллар байх байтал 24 тэрбум ам.доллар болох тухай Рио тинто мэдэгдсэн.
Уурхайн ажил ерөнхийдөө 2006 оноос эхэлсэн хэдий ч 2009 оноос гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж албан ёсны болсон.
Транс-Аляскийн нефтийн хоолой – 8.0 тэрбум ам.доллар
Хойд Алескийн Прадхо Бей булангаас өмнөдийн Валдиз боомт хүртлэх 1,288 км урт нефть дамжуулах хоолойг “Alyeska Pipeline Service Company” 1977 онд барьжээ.
Энэхүү шугамыг 122 см-ийн диаметртэй төмөр хоолойгоор хийсэн бөгөөд 12 дамжуулах станцтай. Шугамын дамжуулах дээд хүчин чадал нь өдөрт 2,136,000 баррель буюу 339,600 м.куб гэнэ.
Энэ хоолойг дэлхийн хамгийн найдвартай дамжуулах шугам гэдэг. Учир нь уг шугам газар хөдлөлтийн 8.5 баллын хүчинд тэсвэртэйгээр байгуулагджээ. Бараг 1.5 м зузаан хайрган дээр, хэвтээ чиглэлдээ 6 м тусгай төмөр рейлс дээр гулсуулан байгуулжээ.
Үүнийгээ ч баталж 2002 оны 11-р сард болсон 7.9 баллын газар хөдлөлтөнд дамжуулах шугам ямар ч гэмтэлгүй үлдсэн байна.
USS Жеральд Форд нисэх онгоц тээвэрлэгч – 12.8 тэрбум ам.доллар
USS “Жеральд Р.Форд” тээвэрлэгчийн бүтээх ажил 2008 оноос эхлэн явагдаж байгаа бөгөөд 2015 онд ажиллагаанд орж эхэлнэ гэж тооцоолж буй.
Олон талын ажиллагаат цөмийн хөдөлгүүртэй уг хөлөг нь Нимиц байлдааны нисэх онгоц тээвэрлэгчийн сайжруулсан хувилбар.
Тус тээвэрлэгч орчин үеийн /5-р үеийн/ сөнөөгч нисэх онгоц тээвэрлэх зорилтыг хангасан бөгөөд сүүлийн үеийн техник технологийн ололтыг ашигласан шинэ зэвсэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Үл үзэгдэгч технологийн элементүүдийг ашигласан, үйл ажиллаганы зардал бага зэрэг олон давуу талтай ажээ.
Хөлгийн товч үзүүлэлт: 110,000 тн усан багтаамжтай, 337 м урт, 76 м өндөр, 78 м өргөн, 30 зангилаа буюу 56 км цагийн хурдтай, 4660 хүний бүрэлдэхүүнтэй, 75-аас дээш тооны нисэх онгоц тээвэрлэх чадалтай,
Тус хөлгийг бүтээх зардал 2008 оны төлөвлөснөөс 22 хувиар өсч 2013 онд 12.8 тэрбум ам.доллар болсон бана.
Тус хөлгийн бүрэн ашиглалтад оруулах өртөг сүүлийн үеийн мэдээгээр 12.8 тэрбум ам.доллар + 4.7 тэрбум ам.доллар гэж байгаа.
Даньян-Куньшанийн их гүүр /Danyang-Kunshan Grand bridge/ - 8.5 тэрбум ам.доллар
Далай дээгүүр тавигдсан дэлхийн хамгийн урт гүүр. Геннисийн дээд амжилтын тогтоосон.
Бээжэн хотоос Шанхай хүртлэх хурдны галт тэрэгний 164,800 м урт замын нэг хэсэг болсон далай дээгүүр тавигдсан 9 км үргэлжлэх гүүрийг 2008 онд барьж эхлээд 2010 онд дуусган 2011 онд ашиглалтад оруулсан байдаг. Энэ урт гүүр нь Шанхай Нанжин хотын хооронд Хөх мөрний бэлчэрт Янчен нуурын дээгүүр тавигдсан аж.
Гүүрийг 10,000 ажилчин 8.5 тэрбум ам.долларын өртгөөр 2 жилийн дотор барьсан.
Холбоотой мэдээлэл: Хамгийн их өртгөөр боссон объектууд - 1
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...