ХААХ
ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ 20 ХУВИЙГ ХҮҮХЭД ӨӨРӨӨ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ХАРИЛЦАХ ДАНС НЭЭЛГЭНЭ
АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ САРД 302,500 ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВЭР 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЖЭЭ
АВТО ЗАМД 27.5 ТОНН ДАВС, 123.5 ТОНН БОДИС ЦАЦСАН БАЙНА
"Шинэ үе" продакшины жүжигчин Ц.Алдармаагийн хэргийг анхан шатны шүүхэд буцаав
- schedule 2014 оны 11 сарын 21
- chat_bubble 0
Хошин урлагийн “Шинэ үе” продакшны уран бүтээлчид Орхон аймагт тоглолтоор явж байх үед буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард, тус продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар маргалдаж, нэгэн рүүүгээ буцлам халуун ус цацаж гэмтээсэн хэрэг гарсан. Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул руу буцалсан ус цацсанаас тэрбээр хүнд гэмтэн, биеийнх нь 35 хувь түлэгдсэн гэж мэдээлэгддэг. Тус хэрэгт дүүргийн нэгдүгээр Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар 665 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс Ц.Алдармаад 7 жил 3 хоногийн хорих ял ногдуулсан.
бХарин өнөөдөр Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. Шүүхээс Ц.Алдармаагийн хэргийг хянаж, гэмтлийн зэрэг тодорхойлох явцад ойлгомжгүй зүйл байна гэж үзээд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд буцаав. Мөн Ц.Алдармааг цагдан хорих, Д.Оюунтуулыг батлан даалтад байлгахыг хэвээр үлдээлээ.
б
Эх сурвалж: www.shuud.mn
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...