Огторгуй ертөнцийг өөрөөр нэг хараад үзье
- schedule 2014 оны 11 сарын 21
- chat_bubble 0
Энэ бол орчлон ертөнцийн нэг хэсэг. Энэ бол манай галактик /оддын ай сав/
За энэ бол дэлхий хэмээх гараг. Энд бид амьдардаг.
Энэ бол манай нарны систем буюу дэлхийн хөрш гарагууд. Нар, Буд, Сугар, ДЭЛХИЙ, Ангараг, Бархасбадь, Санчир, Уран, Далай ван.
Дэлхий Сар хоёрын хоорондын зайн харьцаа. Маш хол зайтай харагдаж байгаа биз. Дунджаар 384,400 км.
Гарагуудын том жижгийн харьцаа
За гарагуудын талаар зарим баримт харьцуулалт харцгаая. Энэ зураг бол манай нарны системийн хамгийн том гараг Бархасбадь. Тэр бөөрөнд нь байгаа ногоон толбо юу юэ?
Энэ ногоон толбо бол ердөө Хойд Америк тивийг ааваачиж наасан харьцаа. Бархасбадийг эзэлцгээе.
Санчир гарагийг Дэлхийтэй харьцуулсан харьцаа.
Санчирын тухай бас нэгэн харьцуулалт: Хэрвээ Санчирын цагариг дэлхийн эргэнд тойронд байвал. Өөрөөр хэлбэл Санёир гарагийн цагираг манай дэлхийн экваторын бүслүүрээр тойрон хүрээлсэн байвал, Экватор, Полензийн арал, Аляска, Вашингтоноос харагдах байдал.
Саяхан Европын сансрын агентлаг нэгэн /67P/Чурюмов-Герасименко/ сүүлт одон дээр Россета сансрын аппарат Филае хэмээх роботыг буулгасан. Тэр сүүлт одыг Лос-Анжелес хоттой харьцуулсан харьцаа.
Сонирхуулахад энэ сүүлт од дэлхийгээс 510 сая км-ийн зайтай оршдог. Аппарат тэнд хүрэх гэж 10 жил зарцуулсан. Уг сүлт одны хэмжээ 4,1х3.2.1,3 км.
Нарны тухай харьцуулалт. Бид бол нартай харьцуулахад өчүүхэн будаа. Сум заасан харуулсан бидний дэлхий.
Саран дээрээс дэлхий харвал. Уул нь дэлхий сарнаас бараг дөрөв дахин том юм чинь үүнээс том харагдана гэж бодсон юмсан.
Харин энэ бол Ангараг гарагаас эх Дэлхийгээ харвал
Санчираас: Санчир гарагийн цагаригны доохно байгаа цэг бол Дэлхий
Манай нарны системийн хамгийн хязгаар нутаг. Энэ өчүүхэн цэгт манай нарны системийн оюун ухаан байгаа шүү дээ.
Бяцхан эргэе. Энэ бол Нар дэлхийн харьцаа. Гайхмаар байна уу. Нар бүтнээрээ багтахгүй байна.
Ангараг гарагаас нарны харагдах байдал.
Очдон ертөнцийн одод дэлхийн бүх элсэн ширхэгээс олон гэдгийн та мэдэх үү?
Орчлонгийн хамгийн том од. /Зөвхөн манай дэлхийн мэдэж байгаагаар. Түүнээс ч том од байгаа гэж үздэг./
За өөр нэг харьцуулалт. Хамгийн том од VY Canis Majoris Нарнаас нэг тэрбум дахин том гээд бод доо.
Хэрвээ бид Нарыг цусны цагаан бөөмийн хэмжээтэй жижигрүүлэн харвал, яг энэ харьцаагаар Сүүн зам АНУ-ын хэмжээтэй харагдана юм байна.
Сүүн зам /Milky way/ энэ бол том галактик. 200-250 тэрбум одтой. Энд бид амьдардаг шүү дээ.
Манай галагтикийн хавтгайд буулгасан зураг. Харамсалтай нь бид бүгдийг харж чадахгүй. Бидний хардаг шөнийн харанхуйд түгэх олон одод бол ердөө тэр дор байгаа шар тойрог л юм. Та гайхаж байна уу. Манай галактикийн ямар өчүүхэн хэсгийг та хардагаа мэддэг болов уу.
Сануулахад, Сүүн зам галактикийн нэг захаас нөгөө зах хүрэхэд 100 мянган гэрлийн жил шаардагдана.
Манай Сүүн зам галактик тийм өчүүхэн жижиг биш ч зарим аварга галактиктай харьцуулахад үйрмэг төдий зүйл юм. гэнэ. Сүүн зам, манай хөрш галактик Андромедиаг М87, IC1011 харьцуулан харуулжээ. IC1011 галагтик манай дэлхийгээс 350 сая гэрлийн жилийн тэртээд оршдог гэнэ.
Бас нэг харьцуулалт.анд анхаарлаа хандуулахыг хүсье. Энэ нэг жижигхэн ногоон дүрс бол орчлон ертөнцийн өчүүхэн жаахан хэсэг. Юу ч харагдахгүй. Үүнийг алдарт Хабл дурангаар авсан. Томруулан харвал өчнөөн одод байна.
Энд харагдаж байгаа одод бол мянга мянган галактикууд юм. Нэг бүр нь дотроо хэдэн арваас хэдэн зуун тэрбум ододтой гэж байгаа. Одод бүр нь хэдэн арваас хэдэн зуун гарагтай. Энэ зурагт 10 мянгаас дээш тооны галактик байгаа гэнэ.
Энэ бол UDF 423 хэмээх галактик бол манай дэлхийгээс 10 тэрбум гэрлийн жилийн цаана байгаа. Та сайн ойлгож байгаа биз дээ. 10 тэрбум гэрлийн жил. Жил гэдгийг анзаарч байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл бид 10 тэрбум жилийн тэртээх гэрлийг харж байна гэсэн үг. Манай нар 4.5 тэрбум жилийн настай гээд байгаа.
Энэ нь Их тэсрэлтийн цаг хугацаанаас хэдэн зуун сая жилийн дараа гэсэн үг. Их тэсрэлтийн дараа ихэнх галактикууд үүссэн гэдэг.
Та орчлон ертөнцийн хар нүхний тухай дуулсан байх. Түүний тухай харьцуулалт.
Зургийн төв дэх цэг бол дэлхийн тойрог зам. Гэрлийн хурдаар нарыг 17 минутад тойрно. Цэнхэр тойрог. Манай нарны ситемийн хамгийн хол гараг Далай ван гэрлийн хурдаар. 8.3 цагт нарыг тойрно. Тэгвэл Хар нүхний хэмжээ 4 гэрлийн жил.
Манай гэр.
Нарны ситемийн бүдүүвч. Нарны системийн гарагуудыг орбитыг жижигрүүлсэн бүдүүвчилсэн байдал.
Жижигрүүлэлтээ үргэлжлүүлэн харья.
Дахин цааш жижигрүүлэн харья. Сүүн зам /Milky Way/.
Цааш үргэлжлүүлье ... Галактикийн бөөгнөрөл /Ойролцоо орших галактикууд гэж ойлгож болно./. Энэ бол манай сүүн зам багтдаг галактикуудын бөөгнөрөл буюу нэг бүлэгт багтдаг галактикууд.
Цааш ... .Олон галактикуудын бөөгнөөрөлүүдийг /групп/ багтаасан бүр асар том бүлэг
Дахиад цааш нь ... Та өөрийнхөөрөө ойлго.
Бүр дахиад цааш нь ...
Холбоотой мэдээлэл:
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...