2014 оны дуулианы эзэн Женнифер Лоуренс
- schedule 2014 оны 11 сарын 20
- chat_bubble 0
Женнифер Лоуренс: 1990 оны 04 сарын 15-нд АНУ-ын Кентакки мужид төрсөн. 24 настай.
2013 онд Оскарын шагналыг "Өлсгөлөн тоглоом" киноны дүрээр хүртсэн авьяаслаг, залуухан үзэсгэлэнт бүсгүй түүнээс хойш дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Тиймдээ хакерчдийн анхаарлын татаж халуухан зургуудаа саяхан гар утаснаасаа алдаж шуугиан дэгдээсэн билээ.
"Өлсгөлөн тоглоом" кино хамгийн их ашиг орлого олсон киногоор шалгарч Геннисийн дээд амжилтын номд бичигдсэн.
Женнифер Лоуренс 2006 онд телевизийн кинонд /Monk/ 16 настайдаа тоглосноор жүжигчний гараагаа эхэлсэн бол дэлгэцийн бүтээлд анх 18 настайдаа 2008 онд "Garden party" кинонд тоглосон. Одоогоор дэлгэцийн 17, телевизийн 7 кинонд тоглоод байгаа.
Түүнийг жинхэнэ алдарт хүргэсэн кино бол 2012 оноос эхэлсэн "Өлсгөлөн тоглоом" хэмээх цуврал юм. Түүнээс хойш гурван цуврал гарсан бөгөөд энэ оны 11 сарын сүүлээр дөрөв дэх цувралынхаа нээлтийг хийх гэж байна. 2015 онд ч үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Авьяаслаг жүжигчин маань 2011, 2013, 2014 онуудад "Оскарын шагналд нэр дэвшиж байсан. Британийн кино акапемийн шагналд 2012, 2013 онуудад нэр дэвшиж, 2013 онд "Американ Хастле" кионны дүрээр шилдэг туслах дүрийн ялагч болж байжээ.
Женнифер "Алтан бөмбөрцөгт" 3 удаа нэр дэвшиж 2 ялсан Телевизийн кино наадмын шагналд 8 удаа нэр дэвшиж 4 удаа ялсан байдаг.
Ер нь нийтдээ дотоод гадаадын кино наадмуудад сүүлийн дөрвөн жилд 201 удаа нэр дэвшиж 117 удаад /58%/ нь ялагч болсон гэхээр Холливүүдын хамгийн авьяастай, нэр хүндтэй, алдартай, эрэлттэй жүжигчин болж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...