Царайлаг охидтой нүүдэлчин Химба овог
- schedule 2014 оны 12 сарын 4
- chat_bubble 0
Дэлхий даяар нүүдэллэн, соёл иргэншлээс хол оршин амьдардаг олон овог аймаг байдаг. Эдгээр овог аймгууд нь Амонзонкийн ширэнгэ, Шинэ Гвинейн шугуй, Африкийн цөлийн нутгуудад голлон амьдардаг.
Африкийн нүүдлийн болон хагас нүүдлийн олон овог аймгуудаас энэ удаад Химбачуудыг онцлоё.
Баруун өмнөд Африкийн Намиб, Анголын нутгаар тархан амьдардаг Химбачуудыг ойролцоогоор 50,000 гаруй гэдэг. Энэ овгийн гол онцлог нь охид хүүхнүүд нь байгалийн хүрэн өнгийн шавар чулуунаас гаргасан будгаар бүх биеэ будсан байдаг. Тэгээд бас царайлаг.
Тэд Намибын Кунене мужид, Анголын Кунене голын дагуу цөөн бүлэг хүмүүс Оватва мужид ан агнуур, бэлчээрийн мал аж ахуй голлон эрхлэн амьдардаг.
Химбачууд Ангол, Намибын хамгийн сүүлчийн хагас нүүдэлчин хүмүүс гэж үздэг. Химбачууд хонь, ямаа ихтэй бас эрдэнэ шиш, шар будаа зэргийг тарьдаг гэнэ. Тэд мөн гар урлалын зүйлс ихээр хийдэг байна.
1980-аад оны үед байгалийн ган гачиг, улс төрийн тэмцэл мөргөлдөөнөөс /Ангол, Намиб/ болж малынхаа 90 хувийг алдаж аж ахуй нь бараг бүрэн сүйрч, өлсгөлөнгийн аюулд орж байжээ. Олон улсын байгууллагууд ихээр тусалж өдий зэрэгт хүргэжээ. Мөн тэд цэрэг дайн /цэргийн бүлэглэлүүдэд хүчээр дайчлагддаг/хийгээд, Өмнөд Африкийн хүүхдийн хулгайчдад их өртдөг байна.
Бөөгийн шашинтай Химбачууд нэг л бурхан тэнгэрийг шүтэн биширдэг бөгөөд тодорхой өөрсдийн гэсэн зан үйл, баяр тэмдэглэдэг ажээ. Дэлхийн бусад улс үндэстнүүдийн анхаарлыг өвөрмөц будагтай эмэгтэйчүүд нь их татдаг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...