Дэлхийн хамгийн агуу Величка /Wieliczka/ давсны уурхайгаар аялцгаая!
- schedule 2014 оны 11 сарын 20
- chat_bubble 0
Польшийн өмнөд хэсэгт Краков хотын бүс нутагт орших Величка хотын давсны уурхай бол дэлхийд цор ганц байдаг дундад зуунаас одоо ч ашиглагдаж байгаа давсны далд уурхай юм.
Анх XIII зуунд нээн илрүүлж давс олборлож эхэлжээ. Түүхийн цаг хугацаанд хэд хэдэн удаа хаагдаж байсан боловч одоог хүртэл ажиллаж байна.
Уурхайн үндсэн үйлдвэрлэл нь уртаараа 300 км, гүн нь 327 м-т хүрэх 9 давхартай. Үүнд нь өгсөх уруудах шат, хонгил, лифт, татуурга, төмөр зам, нуур зэрэг багтана. Энэ уурхай нь түүхэн цаг хугацааны үйлдвэрлэлийн бүх арга технологийг харуулдаг.
Аварга том давсны энэхүү орд нь уртаараа 10 км, өргөн нь хагас км, зузаан нь 200 м газраас олборлож байгаа бөгөөд бодит зузааныг нь одоо ч тогтоож чадаагүй байна.
Виличка хотын давсны уурхай ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвд бүртгэгджээ. Тиймээс жуулчдыг татах нэг гол объект болж байна. Уг уурхай Польшийн үндэсний түүхэн байгууламжийн нэг. Сая сая жуулчид эртний энэ уурхайн хонгил агуйгаар явж сонирхдог. Тэд ч үүнд зориулан засч янзалсан байдаг байна. Жуулчдад зориулан 3.5 км урт аяллын маршрут хүртэл гаргажээ. Энд жилд дунджаар 1.2 жуулчин ирж үздэг гэсэн тоо баримт байна.
Уран зургийн галерейгаас эхлээд бурхан шүтээн, баримал, түүхийг харуулсан энэ уурхай жуулчдыг гайхашруулсан өвөрмөц олон танхим, үзмэртэй ажээ.
Энэ уурхай музейн гол онцлог нь бүх зүйл нь давс юм. Өөрөөр хэлбэл бүх зүйлийг цул хатуу давсаар хийжээ. Шал, шатнаас эхлээд гэрлийн бүрхүүлийг нь хүртэл давсаар хийсэн байна.
Газар доорхи гурав дахь давхарт /100 м-ийн дор/ дэлхийд байхгүй бас хамгийн гүнд байрлах өвөрмөц зоогийн газар бий. Хэрвээ шаардлагатай гэвэл та махаа амтлахдаа хаа таарсан газраа хүргэхэд л болоо. Бас энд залуу хосууд хуримаа ч хийдэг байна.
Эрт дээр үед уурхайд ашиглаж байсан морьд үүрд тэндээ үлддэг байжээ. Учир нь харанхуй орчинд ажилласаар байгаад морьд сохордог учраас дээш гаргах шаардлагагүй байсан байна.
Давсаа гаргах болон бэхэлгээ хамгаалтын гуулингаа буулгахдаа ачааг тэнцүүлэх хөшүүргийн систем ашиглан хоёуланг нь зэрэг хийдэг байжээ. Өөрөөр хэлбэл, газар дор байх хөшүүргийн системийн нэг талд бэлтгэсэн давсаа, нөгөө хэсэгт бэлтгэсэн гуулингаа хурааж жинлүүрийн зарчимаар зөөвөрлөдөг байсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...