“Хөлсний үзэгчид” буюу захиалгат “алгачид”
- schedule 2014 оны 11 сарын 19
- chat_bubble 0
Мэргэжлийн театрын тайзан дээр зохиомол амжилтыг бий болгож байдаг, эсвэл жүжигчин юмуу, эсвэл бүхэл бүтэн жүжгийг нурааж байдаг “хөлсний үзэгчид” байдгийг та мэдэх үү. Орчин үеийн хэлээр ярих юм бол тэднийг тайзны урлагийн пиарчид буюу алга ташигчид гэдэг байна.
Мэргэшсэн хэсгийг нь “алгачид” ч гэдэг. Тэд “нийгмийн батламжийн” уур амьсгалыг ашиглан театрын үзэгчдийг өөрсөдтэйгөө хамт алга ташуулах, “уухай” хашгируулах ч юмуу, эсвэл дургүйцлээ илэрхийлэн шүгэлдэх зэрэг захиалгуудыг биелүүлэхэд олон нийтийг уруу татан турхирч байдаг.
Алгачдын уг сурвалж нь эртний Грекийн хаадын оршуулга дээр өвдөг бохирон, үсээ зулгаан уйлагчдаас эхтэй ч, Римийн эзэн хаан Нероныг алгачдыг үндэслэгч нь гэж албан ёсоор үздэг байна. Учир нь дарангуйлагч Нерон хувийнхаа жүжиглэлтэд алга ташилтыг ихэд ашигладаг байсан аж. Соёл урлагийнхан өөрсдөө ч амжилтаа ахиулах, өрсөлдөгчдөө унагахын аль алинд алгачдыг хайхрахгүй байж чадсангүй. Аль эрт МЭӨ III зуунд жүжгийн зохиолч-хошин шогч Филемон өөрийн өрсөлдөгч Менандаогийн эсрэг алгачдыг хөлсөлж байжээ.
Аажим аажмаар алга хүчээ авч, аятайхан байр суурь эзлэх зорилготой байсан ч, олон нийтэд ад үзэгдэхэд ч хүрч байжээ. Анхлан тоглогдож байгаа аливаа жүжгийг унагах нь алганд юу ч биш байдаг болохоор, амжилтаар цангасан хэн нэгэн жүжигчин ч түүнтэй хэл амаа ололцохыг эрэлхийлдэг байна.
Францын Париж дахь “Гранд-опера” болон Италийн Милан дахь “Ла Скала” зэрэг дэлхийд алдартай дуурийн театруудын зарлалд алга нөлөөлж ямарваа тоглолтыг “нам хийж” чаддаг байжээ. Нэгэн удаа, 1901 онд “Ла Скала”-д Оросын дуурийн дуучин Ф. И. Шаляпины тоглолтыг тасалдуулах оролдлогыг эсэргүүцэгчид нь алгачдыг ашиглан хийсэн гэдэг. Маргааш өдөр нь Миланы улс төрийн томоохон сонинуудын нэгэнд Ф. И. Шаляпины захидал гарсан байв.
Шаляпин бичихдээ: “Миний гэрт хэн нэгэн алгачин ирж алга ташилт худалдаж авахыг санал болгов. Би алга ташилтуудыг хэзээ ч худалдаж авч байгаагүй, тэгээд ч энэ нь бидний ёс суртахуун биш. Би өөрийнхөө урлагийн бүтээлийг л олон түмэнд хүргэхээр авч ирсэн,түүнийгээ л, зөвхөн түүнийгээ л сайн уу, муу юу гэдгийг тэднээр чөлөөтэй шүүлгэхийг хүсч байна. Алга гэдгийг эндэхийн ёс заншил шахуу юм ярьцгааж байхийм. Би ийм ёс заншилд захирагдахыг хүсэхгүй байна. Миний бодлоор энэ нь ямар нэг дээрэм л бололтой” гэжээ.
Мэргэжлийн алгачид хорон санаанд мэргэшсэн байдаг ба тухайлбал, жүжиг тоглохоос хэдхэн цагийн өмнө жүжигчинд ээжид чинь зүрхний шигдээс тусчихжээ гэх ч юм уу, эсвэл, бүжигчин бүсгүйд цэцэгний оронд хогийн шүүр (үүнийг томоохон доромжлол гэж үздэг) бэлэглэх жишээтэй. Ингэдэг болохоор нь жүжигчид ч алгачидтай ам муруйхгүй байхыг хичээж, “баяр хөөрөө” хуваалцаж, үзэгчдийн танхимд өөрийн “ажилтнууд”-ыг суулгаж, мөнгө санхүү, тоглолтын тасалбараар хангадаг байна.
Тоглолтууд дээр алгачдын ахлагчийн зан аяг ямар байдаг гээч. Тэд нэр цуутай гавьяатуудад үзэгчид алга нижигнүүлж байх зуур түр амсхийж байдаг гэнэ. Шинээр гарч ирж байгаа залуухан жүжигчид чив чимээгүйд бүжиглэж байхдаа муужран унахуйд хүрч байхад нь хэрэгтэй газруудад суусан алгачид аминд нь орж үзэгчдийг алга ташилтаар баадуудаж ч өгдөг гэнэ. Тэд заримдаа дургүй жүжигчдээ алга ташилтаараа унагаачих нь ч бий аж. Бүжигчин хүний хэмнэлийг нь алдагдуулж, түүгээр ч барахгүй тайзан дннр унахад ч хүргэхийн тулд бүжиж байхад нь энд тэнд савирсан зохион байгуулалт, хэмнэлгүй алга ташсан дүр үзүүлэхэд л хангалттай аж. Гэвч яаж ч аяглалаа гэсэн алгачид хол явахгүй нь тодорхой. Дуу хураагчин дахь мөнхийн амьд “уухай”-н түрлэг, “алга ташилтын нижигнээн”-ийг соёлгүй, бүдүүлэг, хувийн ашиг хонжоо харж мөнгөнд автагдагсадын алганы чимээ нэг удаа ч болохнээ орловоос дэндүү уйтгартай байх нь лавтай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...