Өнгөрсөн зууны үйлдвэрлэлд нэвтрээгүй шилдэг 20 хүлэг
- schedule 2014 оны 11 сарын 19
- chat_bubble 0
Өчнөөн олон "шилдэг" автомашин зургийнхаа, загвар макетийнхаа, туршилтын шатанд гэх мэтээр бүдэрсээр үйлдвэрлэлд нэвтэрч хэрэглэгчдийн гарт очиж чаддаггүй.
Туршилтынхаа шатанд ганц хоёрхон хувь хийгдэж ямар нэгэн учир шалтгааны улмаас үйлдвэрлэд нэвтрээгүй хадгалагдаж үлдсэн төмөр хүлгүүд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр маш үнэ цэнэтэй эд болж байна.
Тэгвэл тэр олон төмөр хүлгүүдээс үйлдвэрлэлд нэвтрээгүй шилдэг 20 автомашиныг товч танилцуулья.
Alfa Romeo BAT 5 — 1953
Анх Турины авто шоун дээр танилцуулагдсан машин. Турбо динамик ашигласан уг этгээд тансаг машин үйлдвэрлэд нэвтэрсэнгүй ээ. Гэвч цааш цаашдын автомашин үйлдвэрлэхэд санаа сэдэл болж өгчээ.
Ford Gyron — 1954
Хоёр дугуйтай машин гэх үү мотоцикл гэх үү уг "автомашин" нь тогтворгүй учир аюулгүйн баталгаа байхгүй байжээ. Гэхдээ энэ инженерийн санааг цааш хөгжүүлж боловсруулах шааардлагатай гэж үзжээ.
ГАЗ М-73 Опытный — 1955
ГАЗ үйлдвэрийнхэн энэхүү бага аврын SUV /мосстой/ "жип" машиныг зохион бүтээхдээ ЗХУ-ын хөдөө орон нутгийн зам харгуй хэцүү газраар сангийн аж ахуй, хамтрал зэрэг аж ахуй, үйлдвэрлэлийн газруудаа тойрон эргэх дарга нарт зориулжээ.
Гэвч зөвшөөрөл өгдөг хэн нэгэн эрх мэдэлт даргад таалагдаагүйгээс "уг хүчирхэг авсаархан" машин үйлдвэрлэлд нэвтрээгүй байна. Гэтэл яг л энэ зорилгыг хангасан яг л ийм /Х-90 загвар/ машиныг Сузики компани 1996 онд үйлдвэрлэн гаргажээ.
Сузуки Х-90
Bisiluro Damolnar — 1955
Архитектор-зохион бүтээгч Карло Молино уралдааны Bisiluro загвараа алдартай авто уралдаанч Марио Дамонтед зориулан үйлдвэрлэсэн байна. Зохиогч машиныхаа загварыг онцгой харагдуулахыг хүссэн байна. Гэвч машин маань анхны уралдаандаа л суваг руу хийсэн унажээ. Үүний дараа зохиогч, жолооч /Молино, Дамонте/ хоёр муудалцан хоёр тийшээ болсон гэдэг.
Ford La Tosca Concept — 1955
Ирээдүйн зөгнөлт загвар энэ машины ганц давуу тал биш. Түүнийг алсаас жолоодон хянаж чаддаг байжээ. Гэвч бүтээх явц нь маш төвөгтэй хүнд, өртөг өндөр байснаас үйлдвэрлэлд нэвтрээгүй байна. Харин 1958 онд Ла Тоскагийн санааг Линкольн хэрэгжүүлсэн байна.
Lincoln Futura — 1955
Buick Centurion — 1956
Ухрахын камертай /хар цагаан дэлгэцэн дээр зурган мэдээлэл гардаг/ тансаг зэрэглэлийн машин. Бас иж бүрэн хөдөлгөөнт телевизийн системтэй. Гэвч ил тод дээвэр нь үйлдвэрлэлд нэвтрээгүйн нэг шалтгаан болсон байна.
Aurora Safety Car — 1957
Католик шашны санваартан Альфред Жулиано мөрөөдлөө биелүүлэн автомашин хийжээ. Энэ хамгийн "аюулгүй" машин нь бас хамгийн муухай машин болжээ. Гэтэл нөгөө аюулгүй машин нь авто шоуны үеэр 15 удаа эвдэрчээ. Гэсэн ч санваартан цааш бүх хөрөнгөө мөнгөө машинаа хөгжүүлэн сайжруулахад зарцуулсаар сүүлдээ хоосорч үгүйрч нас барсан байна. Одоо уг машин музейн үнэт үзмэр болсон байгаа ажээ.
Chrysler Diablo — 1957
Chrysler Diablo 1957 оны авто шоуны жинхэнэ "од" байсан гэнэ. 6.5 м урттай "Чөтгөр" хэмээх уг машиныг энгийн хэрэглэгч ч худалдан авах боломжтой байжээ. Харин та одоо байгаа ганц загварын та 4 сая ам.доллараар худалдан авч болох гэнэ.
Frisky Family Three — 1959
Британийн жолооч Рэймонд Флаур Суэцийн хямралын үеэр эдийн засагт хэмнэлтэй машин зохион бүтээсэн байна. Харамсалтай нь автомашины хувьд дажгүй загвар нь үйлдвэрлэгдээгүй байна. Уг машины үйлдвэрлэлийн төсөл нь хулгайлагдсан гэнэ.
GM Firebird III — 1959
Турбо хөдөлгүүртэй сансрын хөлөг мэт загвартай хийгдсэн машин нь гайхамшигтай машин юм. Зохион бүтээгчд нь ирээдүйд нисдэг машин болно хэмээн "галт шувуу" гэж нэрлэсэн байдаг. Тиймээ, тэд жаахан хүлээсэн бол машин нисэх байжээ. /саяхан нисдэг машин бүтээсэн билээ/
Plymouth XNR — 1960
Энэ загварын давуу тал нь 200 морины хүчирхэг хөдөлгүүр. Харин тав тухийн хувьд учир дутагдалтай гэнэ. Урд салхины шил нь бүрэн бус зөвхөн жолоочийн өмнө л байрлуулсан гэнэ. Машиныг сонирхогчид дээгүүрээ эвхэгддэг дээвэр хийж өгөхийг хүссэн гэдэг. Зорчигчийн суудал нь жолоочийнхоос нам дор учир доош тугдайн суун салхинаас хамгаалагдах уу хаашаа юм.
Туршилтын такси ВНИИТЭ-ПТ — 1964
ЗХУ-д зохион бүтээгч Ю.А.Долматов ачаа бараа ихтэй, эсвэл олноороо яваа зорчигчдыг тээх сити таксины загварыг бий болгосон байна. Гүйдэг хаалгатай байсан нь анхных тохиолдол байжээ. Гэвч үйлдвэрлэд нэвтэрсэнгүй. Магадгүй, Улс төрийн товчоо эсэргүүцсэн шалтгаан нь хөрөнгөтний загвартай адилхан гэдгээс болсон байх.
Dodge Charger Roadster — 1964
Дожийн энэ загварын цаашаа яваагүй шалтгаан нь жолооч , зорчигчийн тусгаарласан хана бүхий салангид хоёр суудалтай /салон гэх үү, кабин гэх үү, суудал гэх үү/ байсантай холбоотой. Энэ хоёрын хооронд "амьд" холбоо байх боломжгүй, гэтэл хажууд яваа хүнийхээ өвдөг дээр гараа тавьж явмаар байдаг. Салсан хос юм уу, дайсагнасан хоёр сууж явах юм уу, тйимэрхүү машин болсон байна.
АЗЛК «Москвич 408 Турист» — 1964
Москвичийн "Турист" хэмээх задгай гоёмсог шилдэг загварыг бий болгосон ч харамсалтай нь үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй гэнэ. Бас загвар нь ч үлдээгүй гэнэ.
Dodge Deora — 1965
Анхны пикап загваруудын нэг. Гэхдээ хаанаа ч хаалга байхгүй, усан завь шиг харайж орно. Энэ ганц хувь машиныг 2009 онд 340,000 ам.доллараар хувийн цуглуулагч худалдан авсан байдаг.
Ferrari 512S Modulo — 1970
Хэт орчин үеийн, зөгнөлт ирээдүйн мэт загвар нь сайн болоогүй байна. Хэт нэмэлт модуль /загвар дизайн/ нь дугуйг эргэлт хийхэд саад болж байжээ. Сайхан боловч амьдралд тааруу эд байжээ.
Delorean DMC-12 — 1977
"Ирээдүйгээс иргэж ирсэн" киноны билэг тэмдэг DeLorean DMC-12 машин. Гэвч "Алтан үе" нь удаан үргэлжлээгүй жил ч хүрээгүй байна. Яагаад ирээдүйн машин алдаршаагүй нь түүнийг бат бөх байлгахын тулд зэвэрдэггүй гангаар хийсэн. Бас тийм ч гоё ганган биш байжээ.
Pontiac Kammback (Type K) — 1977
Уг машиныг үйлдвэрлэх үед дэлхий дахинд эрчим хүчний хямрал болоод массаар үйлдвэрлэж чадаагүй байна. Гэсэн хэдий ч өндөр өртөгтэй /алт мөнгө орсон арьстай/ хоёр ширхэгийг үйлдвэрлэжээ. Ардаа том амьтан тээвэрлэх зориулалттай юм болов уу? Тийм биш гэж үү. Арын хоёр сөхөгддөг цонхыг /хаалга/ та юу гэж бодож байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...