Хамгийн эртний эд өлгийн зүйлс
- schedule 2015 оны 7 сарын 1
- chat_bubble 0
Дэлхийн хамгийн сонирхолтой эртний эд зүйлсүүд
Хамгийн эртний хос оймс 6000 жилийн настай.
Хамгийн эртний /олдсон/ нэхмэл хос оймсыг IV зууны үед Египетэд нэхжээ. Харин түүнийг 1800-гаад онд малтлагын дүнд олсон аж. Эрдэмтэд оймсыг ноосоор нэхсэн байна гэдгийг тогтоосон. Оймсыг сэрээ мэт хоёр хуруутай нэхсэн нь нэг оломтой шаахай өмсдөг байсныг баталж байгаа аж.
Хамгийн эртний жор 6 000 жилийн настай
МЭӨ 4000 жилийн өмнөх Шумерийн шар айрагны жор. Шар айраг нь хүчтэй байсан ул мөр байдаг гэнэ. Вавилончуудын нутаг дэвсгэрт амьдарч байсан шумеруудын үндэсний ундаа нь шар айраг байжээ. Энэ нь соёл иргэншлийн хувьд асар ач холбогдолтой байжээ. Амжилтгүй болсон зуурсан талхны үр дүнд шар айраг тохиолдлоор бий болсон гэнэ. Улмаар ард түмний дуртай ундаа болжээ. /Шумерууд өнөөгийн Ирак, Сирийн нутагт МЭӨ 5,500-4,000 жилийн өмнө амьдарч байсан/
Хамгийн эртний нүдний шил /хамгаалалт/ 800 жилийн настай
Эртний нүдний шил (800 жил). Дэлхийн хамгийн эртний нүдний шил /нүдний хамгаалалт маск/ Канадын Баффинаас /арал/ олдсон. Энэ нь цасны гялбаанаас хамгаалах зорилготой бөгөөд арктикт ирж суурьшсан эскимосчуудын эд байжээ. Нэлээд олон олдсон ба тэд энэхүү уулчдынх шиг "нүдний шилээ" ясаар, арьсаар, модоор хийсэн байжээ. Эдгээр нарны "шилүүд" МЭ 1200-1600 онуудад хамаардаг байна.
Хамгийн эртний баримал 40 000 жилийн настай
Хүний хэлбэртэй дэлхийн хамгийн анхны баримал (35,000-40,000 жил). Эдгээр арслан зааны ясаар сийлсэн баримлын хамгийн магадлалтай насыг 40,000 жил гэдэг байна. Энэ үнэт олдворыг Германы Холе-Фельсийн агуйгаас олсон байна. Эрдэмтэд 6 см өндөртэй сийлбэрийг хүн тэр тусмаа эмэгтэй хүний дүрс хэмээн тодорхойлон "Холе-Фельсийн сахиусан тэнгэр" хэмээн нэрлэжээ. Үүнээс гадна адуу, бизон, шувууны дүрс хэлбэртэй баримлууд ч олджээ. Дээрх баримлыг та яаж ч байсан эмэгтэй хүн гэж харж байгаа биз дээ.
Хамгийн эртний бойтог 5 500 жилийн настай
Хамгийн эртний гутал 5 500 жилийн настай. 2010 онд Армений агуйгаас олдсон баруун хөлний үхрийн ширэн бойтгийн насыг 5 500 жил гэж тооцоолжээ. Бойтгийг хийхдээ хөлөнд тохиромжтой байлгах зорилгоор дотор нь хуурай өвс хийсэн байсан бөгөөд хонины өтөг бууцанд барьцалдан хадгалагдсан тулдаа үлдэж хоцорчээ. Энэхүү гутлын нас их ч, загвар нь бараг л орчин үеийнх аж. Энэ тухай нэгэн нэртэй загвар зохион бүтээгч дуу алдан хэлсэн байна. МЭӨ 3 500 жилийн өмнө хийсэн гутлын хэмжээ өнөөгийн 37 размертэй адил гэнэ.
Хамгийн эртний хөгжмийн зэмсэг 42 000 жилийн настай
Хамгийн эртний хөгжмийн зэмсэг 42 000 жилийн настай. Өмнөд Германы Холе-Фельс агуйгаас олдсон ясан лимбийг Африкаас Европ тив рүү нүүсэн эртний хүмүүсийнх гэж үзэж байгаа гэнэ. Тэд шувуу болон арслан зааны ясаар эд зүйлс хийдэг байжээ. 42 000 жилийн өмнө орчин үеийн хүний өвөг болох анхны хүмүүс анхны мөстлөгөөс өмнө Европ хийгээд дэлхийгээр өргөн тархаж эхэлсэн.
Хамгийн эртний өмд 3,200 жилийн настай
Хамгийн эртний өмд 3,300 жилийн настай. Эрдэмтэд өнөөгийн Хятадын баруун нутгаас /Шинжан-Уйгар/ олдсон өмдний насыг 3,300 жил гэж үзэж байгаа аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь бөөгийн хувцас хэрэглэл бөгөөд малын арьсаар хийсэн байжээ. Түүнийг зандашсан эрэгтэй хүний шарилаас олсон байна. Өмдийг орчин үеийн эрэгтэй хүний өмдтэй адил байгаа нь тухайн эзэн хүнийг морь унадаг хүн байсан гэдэгт хүргэж байгаа юм байна. Харин хоёр дахь хамгийн өндөр настай өмд 2800 жилийн настай байдаг аж.
Хамгийн эртний нийтийн жорлон 2,200 жилийн настай
Хамгийн эртний жорлон 2,200 жил. Туркийн эртний хот Эфест хотын тууринаас дэлхийн хамгийн эртний нийтийн жорлон олдсон байна. Доогуур нь бохирыг зайлуулах ус урсдаг байжээ. Энэ нь тухайн үеийн өргөн дэлгэр байсан нийтийн угаалгын /ванн/ газрын нэг хэсэг байсан хэдий ч эрдэмтэд Эфес хотын нийтийн жорлон гэж үзэж байна.
Хамгийн эртний хөхний даруулга 500 жилийн настай
Одоогоор олддсон хамгийн хамгийн урт настай хөхний даруулга 500 жилийн настай. Австри улсад 1390-1485 онуудад хамаарах дэлхийн хамгийн эртний хөхний даруулга хадгалагддаг ажээ. Эрдэмтэн судлаачид эртний хөхний даруулгыг "хөхний уут" гэх нь зохиомжтой хэмээн тодорхойлсон байдаг гэнэ. Хөхний даруулга өнөөгийн хэлбэрээ дөнгөж 19-р зуунд олсон байдаг гэнэ. Австрийн Ландберг цайзнаас олдсон энэ хөхний даруулга нь өнөө үед олдоод байгаа хамгийн эртний эмэгтэй хүний дотуур хувцас гэнэ.
Хамгийн эртний протез /хиймэл эрхтэн/ 3,300 жилийн настай
Магадгүй та үүнд итгэж чадахгүй байх. Дэлхийн хамгийн анхны хиймэл шүд 3000 жилийн өмнө байсан гэдэг. Итгэхгүй бол бас дэлхийн хамгийн эртний протез болох том хөлийн хуруу 3,000 жилийн өмнө эртний Египтэд байсан байна. Дэлхийн хамгийн эртний хиймэл эрхтэн /тавхайны хэсэг/ нь хэвийн явахад тусалдаг байжээ. Массачусетс мужийн Их Сургуулийн эрдэмтэд модоор хийсэн энэ протезийг судлан туршаад хөлд явахад тийм ч амар ч биш элсэн дээр хөл нүцгэн явснаас дээр гэж дүгнэжээ.
Хамгийн эртний богц 4,500 жилийн настай
Дэлхийн хамгийн эртний кошелёк /богц/ 4,500 жил. Германы нутгаас хуучирч муудсан 4,500 жилийн настай кошелёк олдсон бөгөөд түүнээс гадаргууг нь бүрсэн нохойн шүднүүд нь он цагийн нугачаанд үлдсэн байна. Энэ нь магадгүй мөрөвчлөн авч явдаг богцорхуу зүйл байсан гэж үзэж байгаа гэнэ.
Хамгийн эртний бэлгэвч 370 жилийн настай
Хамгийн эртний бэлгэвч 370 жил. Хонины өлөнгөөр хийсэн бэлгэвчийг 1640 онд Шведэд хэрэглэж байжээ. Үүнийг бэлгийн замын халдварт өвчнөөс зайлхийхийн тулд хэрэглэж байжээ. Хэрэглэгчдээ латинаар бичсэн заавартай ирдэг байсан гэнэ.
Хамгийн эртний бохь 5,000 жилийн настай
Дэлхийн хамгийн анх бохь 5,000 жилийн настай. Финляндаас олдсон бохины насыг 5,000 гаруй жил гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Энэ бохь нь модны давирхайг ашигласан байх хамгийн өндөр магадлалтай байгаа ба амыг цэвэрлэх эсвэл цавуу болгон ашиглаж байсан гэж үздэг.
Хамгийн эртний хөгжмийн бүтээл 3,400 жилийн настай
Дэлхийн хамгийн эртний бичигдсэн хөгжмийн бүтээл 3,400 жилийн настай. Өнөөгийн Сирийн өмнөд нутгаас эртний Угарит улсад хамаарах хамгийн эртний дууны бичгийн олдвор олдсон байна. Энэ бол хөгжимд зориулсан бүтээл гэнэ.
Хамгийн эртний зоос 2,700 жилийн настай
Дэлхийн хамгийн эртний зоос 2700 настай. Өнөөгийн Турк дэх эртний Эллинчүүдийн Эфес хотоос нэг талдаа арслангийн толгой дүрс бүхий зоос олсон байна.
Хамгийн эртний глобус 510 жилийн настай
Дэлхийн хамгийн анхны глобус 510 жил.
Тэмээн хяруулын өндөгний гадаргуу дээр сийлж хийсэн глобусыг Италаас олсон байна. Одоо энэ үнэт үзмэр Лондонд байдаг.
Хамгийн эртний химэл бэлгэ эрхтэн 30,000 жилийн настай
Дэлхийн хамгийн анхны хиймэл бэлэг эрхтэн 30,000 жилийн настай. Германаас 9 инчийн урттай хиймэл чулуун бэлэг эрхтэн олсон байна. Балар эртний хүмүүс багаж зэвсэг хийхээс гадна бэлгийн хэрэгцээгээ хангах зорилгоор чулуун хиймэр эрхтэн ашиглаж байсан байх нь ээ. Магадгүй энэ нь тийм хэлбэртэй л харагдаж байгаа болохоос өөр зориулалттай ч байсан байж болох.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...