Бүргэд гөрөөс барьжээ
- schedule 2014 оны 11 сарын 9
- chat_bubble 0
ОХУ-ын Приморскийн хязгаар нутаг Лазовскийн байгалийн нөөц газарт Сибирын /Амурын/ барын талаар тандалт судалгаа хийх зорилгоор байрлуулсан нууц камер санамсаргүйгээр онц сонирхолтой үйл явдлыг хальсандаа буулгасан байна.
Энэ бол алтан бүргэд гөрөөс барьж байгаа үйл явдал юм. Бүргэд хүчирхэг сарвуугаараа гөрөөсийг базаад нисэх гэж оролдсон байна. Гөрөөс мултрах гэж тэмүүлсэн ч бүргэдийн савар хүчтэй байж ялагч болсон байна.
Эрдэмтэд судлаачдын ажиглалтаар алтан бүргэд ихэвчлэн жижиг мэрэгч, үнэг барьдаг бол талын чоно, жижиг биетэй баавгай руу хүртэл довтолсон бүртгэгдэж байжээ.
Гөрөөс рүү довтолсон баримттай тохиолдол анх удаагаа болж байгаа энэ гэнэ.
Алтан бүргэд нь аюултай махчин шувуу бөгөөд дунджаар 4-5 кг жинтэй байдаг. Заримдаа 7 кг хүрэх тохиолдол ч бий. Далавчаа дэлсгэсэн байдлаар 2.4 м урт хүрнэ.
Бүргэдийн гол зэвсэг бол хошуу нь биш хүчирхэг сарвуу нь юм. Хумсны урт нь 15 см хүрэх /8 чинжаал хутга гэсэн үг/ ба базалтын хүч нь 85кг/см.кв байдаг гэнэ. Амьтаны биед "8 чинжаал хутга" ороход тэр дороо биш юм гэхэд тодорхой хугацааны дараа үхэх нь тодорхой.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...