Ebola.com сайт 200 мянган ам.долларын үнэ хүрчээ
- schedule 2014 оны 11 сарын 1
- chat_bubble 0
Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Эбола вирусын тархалт, халдвар газар авсаар байгаа энэ үед Ebola.com сайтын эзэмшигч Жон Шульц домэйн эзэмших эрхээ 150 мянган ам.доллараар худалдах зорилготой байсан. Харин тэрбээр сайтынхаа домэйх эрхийг үүнээс ч илүү үнэд хүргэж чаджээ. Жон Шульц 2008 онд Schultz's Blue String Ventures компанийнхаа нэр дээр Ebola.com сайтын домэйнийг 13500 ам.доллараар худалдан авч байжээ. Тэгвэл зургаан жилийн дараа бараг 15 дахин өндөр үнээр буюу 200 мянган ам.доллараар ОХУ-ын "Weed Growth Fund" компанид шилжүүллээ.
Худалдан авагч тал 50 мянган ам.долларыг нь бэлнээр өгөхөөс гадна "Cannabis Sativa" компанийнхаа 164 мянган ам.долларын үнэлгээ бүхий 19192 ширхэг хувьцааны эзэмшлээр наймаалцжээ. "Weed Growth Fund"-ийн хувьд сайтаар дамжуулан ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй байгаа ч Эбола вирусын тархалт санаа зовоож байгаа энэ үед зар сурталчилгаа явуулахад хамгийн тохиромжтой гэж Жон Шульц онцолсон байна.
Түүнчлэн тэрбээр BirdFlu.com болон "H1N1.com" домэйн нэрүүдийг ажил хэргийн түнш Кристэй хамтран эзэмшдэг байна. Шульцийн хувьд "Outbreak" киног үзээд халдварт өвчний нэр бүхий домэйн худалдан авах санаа төрсөн аж. Харин "Washington Post" түүнийг "өвчин наймаалагч" хэмээн нэрлээд байгаа юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...