"Halloween"-ий шөнө хувь заяагаа таалгах явдал ихэд дэлгэрчээ
- schedule 2014 оны 10 сарын 31
- chat_bubble 0
Жил бїрийн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шєнє болдог "Хэллоуины баяр"-ыг Барууны орнуудад тїгээмэл тэмдэглэдэг билээ.
Хэллоуин нь эртний кельтүүд /кельт-олон утгатай нэр томъёо. Энд дурдагдаж байгаа кельт бол эрт дээр үед баруун болон төв Европын өргөн уудам газар нутгийг эзлэн амьдарч байсан хэл, соёлоороо ойролцоо энэтхэг-европ гаралтай овог аймаг юм/-ийн соёлд тулгуурласан байдаг.
Энэ ард түмэн жилийг гэгээлэг, бараан гэж хоёр заагт хуваадаг байжээ. Бараан хагас нь арваннэгдүгээр сарын эхнээс эхэлж дөрөвдүгээр сарын сүүлчийн шөнийг хүртэл үргэлжилдэг гэнэ. Энэ гайхамшигт шөнийг Самайн гэдэг. Чухам яг л энэ цаг мөчид ертөнц хоорондын зааг тэгтлээ нимгэрдэг бөгөөд энэ үеэр ер бусын хүчнүүд манай ертөнц рүү харван орж ирдэг гэж үздэг байна.
Зүсэн бүрийн чөтгөр шуламнуудын хорлолд өртөхгүйн тулд хүмүүс амьтны арьс нөмөрдөг байжээ.
Өнөө үед Хэллоуин баярыг бололцоотой бүхнээрээ хувцасласан тэмдэглэдэг болоод байна. Баярын хамгийн гол шинж нь дотор нь лаа асаасан хулуу юм. Хулууг зүсч нүд, ам гарган аймшгийн царайтай болгодог байна.
Сүүлийн үед энэ шөнө хувь заяагаа таалгах явдал ихэд дэлгэрчээ. Заримаас нь сонирхуулъя:
1. Энэ шөнө нөхөрт гараагүй бүсгүй хүн алим авч харанхуй өрөөнд толины өмнө лаа асаан суух ёстой. Толиндоо туссан зүйлийг онц гярхай ширтэн харж байх хэрэгтэй бөгөөд энэ үедээ алимаа идэх юм уу үсээ самнаж байх ёстой. Хэсэг хугацааны дараа бүсгүй ирээдүйн нөхрөө толины тусгалд олж харах ёстой. Хэрэв лаа чинь тэр гэх шалтгаангүйгээр унавал таалгалтаа зогсоох хэрэгтэй бөгөөд энэ нь дэргэд чинь чөтгөр шулам орж орж ирсний тэмдэг.
2. Төмсний нухашаар дүүрэгсэн том саванд түлхүүр, зүрх, зоос, товч, дун, бөгж зэрэг юмсыг хийж байрлуулах хэрэгтэй. Оролцож байгаа хүн бүр түнэр харанхуйд эдгээр зүйлүүдийн нэгийг халбагаар татан гаргаж утгыг нь тайлах ёстой бөгөөд түлхүүр таарвал амжилт, эрх мэдэл; зүрх бол аз жаргал, хайр дурлал; зоос байвал эд баялаг; товч байх юм бол ганцаардал; дун таарсан бол удаан хүлээсэн амралт, эсвэл аялал жуулчлал; бөгж авсан бол гэр бүл болно гэсэн үг.
3. Нөхөрт гараагүй бүсгүй хүн 11 дүгээр сарын 1-ний шөнө унтахынхаа өмнө хэрчим май загас идэх хэрэгтэй. Ямарч юмаар даруулж уусны хэрэггүй. Зүүдэнд нь ус авчирч өгсөн тэр хүн заяаны чинь хань болно.
Бас нэгэн сонирхолтой уламжлал байдаг байна. Хэллоуин баярын шөнө дэрэн доогуураа алим хийж хүслээ таалгах. Өглөө нь энэ алимаа идвэл хүсэл чинь заавал биелнэ гэдэг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...