“CAFFE BENE” кофе шоп албан ёсоор нээлтээ хийлээ
- schedule 2014 оны 10 сарын 31
- chat_bubble 0
“Caffe Bene” олон улсын кофе шопын сүлжээний Монгол дахь салбарын албан ёсны нээлт “Metro Mall” их дэлгүүрт өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр болон Солонгос дахь “Caffe Bene” -н гүйцэтгэх захирал ноён Ким Сун Квон, “Цэцэгнээс хөөрхөн залуус” киногоороо манай үзэгчдийн танил болсон жүжигчин Ким Бом, “Caffe Bene Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунбат нар оролцлоо. Залуусын үзэх дуртай кино од ирсэн сургаар “Metro Mall” их дэлгүүрийн гадаа олон залуус цугласан байлаа. Харин нээлтийн ажиллагаанд оролцсон БШУ-ы сайд Л.Гантөмөрийн хувьд "Би өөрийн гэсэн кофе шоптой болохыг мөрөөддөг. Тэгэхдээ тэтгэвэртээ гарахдаа, 20 жилийн дараа..." гэлээ.
“Caffe Bene” нь дэлхийн 13 оронд 1600 гаруй салбартай бөгөөд үүнээс Солонгос, Америк. Хятадад хамгийн олон салбар байрладаг аж.
Интерьер дизайн, засал чимэглэл, уур амьсгалаараа урлагийн гэмээр энэ “Caffe Bene” нь хуучны Европын кофе шопт очсон мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлог аж.
Онцлох бүтээгдэхүүн нь кофены жимсгэний амт, үнэрийг тэр чигээр нь хадгалсан дунд зэргийн хууралттай бор голоор хийсэн кофе, амтат Итали желато, шинэхэн Бельги өрмөнцөр юм. Нийт 100 гаруй төрлийн амтат бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд улирал бүр онцлох шинэ бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьдаг гэж байсан.
“Caffe Bene Mongolia компани” нь 2013 онд Caffe Bene кофе шопын сүлжээний албан ёсны Мастер франчайзлагч болж, Монголд франчайз салбар олгох эрхийг авчээ.
Одоогоор “Мах Mall” худалдааны төв, Улсын Их дэлгүүр, “Metro Mall” худалдааны төв, “” банк (Цэцэг төвийн уулзварын зүүн хойно)-нд салбар нээсэн бөгөөд “Caffe Bene” Metro Mall нь анхны франчайз салбар юм.
“Caffe Bene” кофены соёлыг түгээх, их хотын завгүй иргэд, хүүхэд залуучуудад найз нөхөдтэйгээ уулзах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар нь байх зорилготой ба өглөө эрт үүдээ нээж, орой хүртэл үйлчилдэг
Цаашид үйлчлүүлэгчиддээ улам ойртох үүднээс ойрын хоёр жилд Улаанбаатар хот даяар 20 салбар нэмж нээхээр төлөвлөж байгаа ба эдгээрийн дийлэнхийг франчайз хэлбэрээр олгохоор зорьж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...