Охид үсээ ямар өнгөөр будуулж байна вэ?
- schedule 2014 оны 10 сарын 29
- chat_bubble 0
Уншигч танд ямар өнгөөр үсээ будвал илүүтэй зохих вэ?
Нүүрний өнгө нь ягаавтар, улаандуу өнгөтэй эмэгтэйд дундын өнгө зохино. Ийм царайтай эмэгтэйд улаан шар өнгө огт зохихгүй. Учир нь улаан шар өнгө нь улаан болон шар өнгийг агуулдаг.
Хэрэв эмэгтэй та цайвар өнгийн нүүртэй бол танд бараг бүх төрлийн өнгө зохино. Иймээс та өөрийн сонголтдоо нийцүүлэх хэрэгтэй.
Шаравтар буюу лааны тосон өнгийн нүүртэй бол та үсээ бараан өнгөөр будвал зохино. Мөн сонгомол элгэн хүрэн өнгө танд бас зохино. Ийм өнгө нь нүүрний шаравтар өнгийг дарж, цайруулж өгдөг.
Тэгэхдээ энэ жилийн хувьд охид үсээ нэг өнгөөр бус хэд хэдэн өнгөөр сорлож будуулахыг илүүд үзэж байна. Ийм будалтыг ихэвчлэн мэргэжлийн үсчид хийдэг ба үнэ нь ч шаггүй.
Мэдээж хэрэг хэрэв та өөрөө үсээ будвал мэргэжлийн хүн шиг будаж чадахгүй. Гэхдээ зарим үед өөрөө будахаас өөр арга байдаггүй шүү дээ. Ийм тохиолдолд та юуг анхаарах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
Та үсний будаг авч, өнгө сонгохдоо хэсэг үсэнд түрхсэн будгийн өнгийг анхаар. Будагны хайрцган дээрх өнгө зарим тохиолдолд таардаггүй гэдгийг сана. Тэгээд ч үсний өнгөө хүссэн өнгөнөөс бараан болгохоос урьдчилан сэргийлж арай гэрэлтэй өнгийг сонго.
Нэг хайрцаг будаг дунд зэргийн урттай үсэнд хүрэлцэхээр тооцоолсон байдаг. Хэрэв та урт үстэй бол хоёр хайрцаг будаг авсан нь дээр.
Будгийг хэрхэн хэрэглэх зааврыг бүрэн уншиж,үг бүрчлэн ойлгосныхоо дараа үсээ будаж эхлэнэ. Ямар нэгэн зүйл ойлгогдохгүй байвал хүнээс асууж болно.
Гарныхаа арьсыг будаг болгохгүйн тулд заавал зориулалтын бээлий өмсөөрэй. Мөн будаг нүүрний арьсанд хүрэхээс болгоомжлох үүднээс дух болон хоёр чихний орчим арьсанд вазелин эсвэл нэлээд өтгөн тос түрхээрэй.
Будагны бүх хольцыг хольж хутгасны дараа үсээ будах хэрэтэй. Сайн хольж хутгаагүй будаг үсэнд өнгө оруулдаггүй тал бий.
Хэрэв та үснийхээ өнгийг анх удаа сольж будаж байгаа бол юуны өмнө үснийхээ уганд будаг түрхэнэ. Дараа нь үзүүр хэсгийг будна. Будахдаа ар дагзнаас эхлэнэ.
Урт үс богино үсийг бодвол амархан будаг авдаг. Мөн будахад ч амар байдаг.
Хэрэв та хэзээ нэгэн цагт үснийхээ өнгийг үндсэн өнгөнд буцааж оруулах болвол эхлээд та үсээ бага зэрэг ургуулах хэрэгтэй. Ингээд угнаасаа ургасан үснийхээ өнгө нь ямар байхыг ажиглаж байгаад будах өнгө, будах эсэхээ тохируулдаг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...