Хойд Солонгосын иргэдийн жинхэнэ амьдрал-4
- schedule 2014 оны 10 сарын 27
- chat_bubble 0
Дэлхий нийт Пулитцерийн шагналт гэрэл зурагчин Давид Гуттенфелдерийг мэддэг. Түүний олон зуун бүтээлүүд дотроос БНАСАУ-ын тухай зургийн бүтээлүүд нь онцгой.
Түүний энэ жилийн зургаадугаар сард байх үеэрээ авсан зургуудыг Ассошейтэд агентлагт гаргасан байна.
Ингээд дэлхийн хамгийн хаалттай нууцлаг амьдралтай улсын ард иргэдийн жинхэнэ энгийн амьдралыг харуулсан зургуудаас сонирхоё.
БНАСАУ-ын нийслэл Пхьенян – Харанхуй хот дахь Ким Ир Сен, Ким Чен Ир нарын гэрэлтүүлсэн хөрөг
Бага ангийн хүүхдүүд зам засах ажилд тусалж байгаа нь
Вонсан хотын далайн эрэг дээр машинаа засч байгаа хүн
Малчин тариаланчид аадар борооноор бэлчээрээс бууж байгаа нь. Риангганг аймгийн Хейсан хот.
Вонсан хотын ойролцоох далайн эрэг дээр хэсэг залуус зугаалж /салхинд гарах/ байгаа нь.
Хойд солонгосчууд зугаалгандаа суши, тахиа, нутгийн брэндийн шар айраг Таедонганг ууж идсэн шиг сууж буй.
Риангганг аймгийн Хейсан хотын гудамжинд борооноор хөвгүүд хөлбөмбөг тоглож байна
Риангганг аймгийн Самжион хотын замд. Түүдгийн дэргэд тамхилж буй эр.
Хамгион аймгийн нэгэн хотод төмөр зам дээр амарч буй иргэд
Риангганг аймгийн Самжион хот. Борооноос хоргодон буй эр. Цаана нь суртал ухуулгын зарагтай бетонон хана харагдаж байна.
Чонгжин хот. Гадаадын зочид хүлээн авахад зориулагдсан зочид буудлын хүлээн авах танхим.
Хамгионг аймаг. Нэгэн дугуйтай эр томгон руу явах замд
Хойд хэсэгт орших Хванхае аймаг орохоор зам дагуу алхаж яваа бүсгүй.
Хамгионг аймгийн Кимчаек хотын оршин суугчид
Вонсан хотын рестораны хооллосны дараах ширээ
БНАСАУ-ын агуу удирдагч Ким Чен Ир 1942 оны хоёрдугар сарын 16-нд энэ Паекту ууланд төрсөн гэнэ. Энэ уул Хойд солонгосын хамгийн өндөрлөг газар.
Холбоотой мэдээлэл:
Хойд Солонгосын энгийн амьдрал-1
Хойд Солонгосын энгийн амьдрал-2
Хойд Солонгосын энгийн амьдрал-3
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...