Зохиолоос сэдэвлэн "Шатрын хотхон" байгуулжээ
- schedule 2014 оны 10 сарын 24
- chat_bubble 0
Дэлхийн шатрын ХХХIII олимпиадыг явуулах зорилгоор “Шатрын хот”-ыг /Chess city- Город шахмат/ нэртэй цогцолбор хотхоныг Халимаг улсын нийслэл Элстэй хотын нэгэн дүүрэгт 1998 онд барьж байгуулжээ.
Энэхүү хотхоныг /Нью-Васюки/ барьж байгуулах санааг Халимаг улсын анхны Ерөнхийлөгч, Дэлхийн шатрын холбооны /FIDE/ Ерөнхийлөгч, нэрт тэрбумтан Кирсан Илюмжинов Оросын утга зохиолын гол баатар Остап Бендер (Нэрт зохиолч Ильф, Петров нарын уран бүтээлийн гол баатрын нэр)-ийн үйл явдлаас санаа авч гаргасан гэдэг.
Тус хотхон нь нийт 37 мянган кв.м газар нутагтай. Гол цогцолборт 2-8 хүний 87 өрөө, евро стандартын хурлын өрөө, музей гэх зэргүүд байдаг. Мөн хотхонд зочид гийчдийг хүлээн авах тусдаа 150 байр, зоогийн газар, дэлгүүр, теннисний талбай, усан сан гээд бүхий л хүнд хэрэгтэй зүйлсийг хотхоноос гарахгүй байхаар цогцлоосон ажээ.
Кирсан Илюмжинов холливудын од Чак Норрис нар шинээр баригдаж байгаа шатрын хотхон Сити-Чесс Нью-Васюки (1998) -ийн төлөвлөлтийг судалж байгаа нь.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...