Хадака Мацури буюу нүцгэн эрчүүдийн баяр
- schedule 2014 оны 10 сарын 24
- chat_bubble 0
Жил бүрийн 2 дугаар сарын 3-нд Японд ер бусын нэгэн наадам болж өнгөрдөг. Хадака Мацури буюу нүцгэн эрчүүдийн баяр нь японы уламжлалуудын дотроос хамгийн хачирхалтай нь ч байж магад.
Өвөл бүр зөвхөн бүсэлхийгээрээ ”фундоси” /сумо бөхчүүдийн өмсгөлтэй төстэй / ороосон мянга мянган япон эрчүүд угаалгын зан үйлийн ёслолд оролцохоор хөлдөө “таби” углан гудамжинд гардаг байна.
VIII зуунаас тэмдэглэж ирсэн Хадака Мацури хэмээх эртний энэ баярын гол зорилго нь өөртөө аз жаргал дуудах явдал бөгөөд нүцгэн хүн хамаг муу муухай зүйлээ хувцастайгаа хамт хаядаг гэж Японд үздэг байна.
Японд хоёрдугаар сар хамгийн хүйтэнд тооцогддог бөгөөд ойролцоогоор тэг хэмтэй байдаг ба нүцгэн явахад тийм ч амаргүй гэдгийг санагтүн!
Ийм болохоор биеэ бүлээцүүлэх, бас цэвэрлэхийн тулд нутгийн эрчүүд саке архиа ихээр уухад арга буюу хүргэдэг байна.
Ууж дуусахаар уг баярын ажиллагаа хамгийн дээд цэгтээ хүрч олон нүцгэн эрчүүд Сайдайжийн сүм рүү хөдөлцгөөдөг байна. Тэд зам зуураа орилж хашгиран өөрсдийгөө зоригжуулж мөстсөн усанд орцгооно.
Яг шөнө дунд болоход сүмийн тайлгач нар бөөгнөрсөн хүмүүс рүү ариутгасан зангиа сахиусууд шиднэ. Барьж авч чадсан нь тэр жилдээ аз жаргал дүүрэн байна гэж үздэг аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...