Оросын домогт теннисчний үзэсгэлэнт охин
- schedule 2014 оны 10 сарын 23
- chat_bubble 0
Леся Кафельникова. Энэ бол ОХУ-ын алдарт теннисчин Евгений Кафельниковын охин. Тэр instagram дээрээ зургуудаа тавьжээ.
Түүний аав бол алдарт теннисчин Евгений Александрович Кафельников.
Кафельников ид тоглож байх үедээ 84 кг жинтэй, 190 см өндөр байсан. ОХУ-ын Спортын гавьяат мастер. Одоо дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Өдгөө 40 настай.
Тэр 1992 оноос мэргэжлийн теннисний ертөнцөд орж ирээд тун амжилттай тоглож байгаад 2003 онд зодог тайлсан. ОХУ-ын номер 1 теннисчин байсан. Австрали, Францын их дуулгад нэг нэг түрүүлсэн. 2000 оны Сиднейн Олимпийн аварга. 2002 оны Дэвисийн цомын аварга. Тамирчныхаа замналд 23 сая ам.долларын шагнал авсан байдаг.
Тэр эхнэр Машатайгаа /Мария Владимировна Кафельникова/ 1998 гэрлэж 2001 онд салсан бөгөөд ганц охинтой юм байна. Охин нь 1998 онд төрсөн өдгөө 16 настай Олися /Леся/. Тэр өнөөдөр /10 сарын 23/ 16 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...