Монголбанк өнөөдөр ам.доллар худалдсангүй
- schedule 2014 оны 10 сарын 23
- chat_bubble 0
Монголбанкнаас гадаад валютын дуудлагын худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг билээ.
Дуудлагын худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
2014 оны аравдугаар сарын 23-ны өдрийн гадаад валютын дуудлагын худалдаагаар банкууд 19.5 сая ам.долларыг 1852.70-1853.60 төгрөгийн ханшаар, 96.0 сая юанийг 302.51-303.15 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 302.89 төгрөгийн хаалтын ханшаар 37.0 сая юань худалдав.
2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 102.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.5 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...