Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай дармал эрдэнэсүүд
- schedule 2014 оны 10 сарын 23
- chat_bubble 0
Ява арал дээрх дармал эрдэнэс (Индонези улс)
Тун саяхан 14,000 сувд 4,000 бадмаараг, 400 индранил /сапфир/ 2,200 анар зэрэг эрдэнийн чулуунуудаас бүрдсэн гайхамшигт олдворыг 1000 гаруй жилийн өмнө живсэн хөлөг онгоцноос олжээ.
Эрдэнэсийн хайгуулчид түүнчлэн сүнсний жижиг лонх, тахилгын шавар лонх, сав суулга, Египетэд газар нутагт ноёрхож байсан Фатимидийн /909-1171 он/ эзэнт гүрний ваар зэргийг олсон байна.
Живсэн хөлгөөс олдсон Х зууны иймэрхүү олдворууд нь туйлын ховор бөгөөд тэр цаг үеийг танин мэдэх томоохон орон зайг бөглөхөд тус хүргэнэ.
Ява арлын дармал эрдэнэс хамгийн томуудын нэг нь болов
Афганистан дахь Тилиа-Тепегийн эрдэнэс
Афганистаны хойд хэсэгт орших Жоужан мужийн нийслэл Шиберганы ойролцоо Тилиа-Тепе тосгонд 1979 онд (Зөвлөлтийн цэрэг нэг жилийн өмнө орсон) В.Сарианидигийн удирдлагаар археологийн малталт хийхэд зургаан бунхнаас 20,600 эд зүйл бүхий алтаар хийсэн гоёлын цуглуулга олсон байна. Эдгээр булш нь МЭӨ 1-р зууны үеийн таван эмэгтэй, нэг эрэгтэй хүний булш байсан байна.
Олдворууд нь монетон бүснүүд, үнэт чулуун шигтгээтэй хүзүүний зүүлтүүд, медальон, титэмнүүдээс бүрдэж байжээ.
Эдгээр олдворыг дэлхий дахинд “Bactrian gold” гэж нэрлэдэг ба манай хоёр бөхтэй тэмээг Бактриан тэмээ гэдгийг дурдах нь зүйтэй байх.
Торгоны зам дагуу байсан энэ хотын тухай Монголын эзэнт гүрэнд аялсан Марко Поло баян, тансаг сайхныг нь магтан бичсэн байдаг.
Стаффордширт илэрсэн дармал эрдэнэсүүд
2009 онд археологч Терри Херберт Английн төв хэсгийн Стаффордшир мужийн Личфейлдийн Хаммервич тосгоноос англи-саксоны үеийн дармал эрдэнэсийг илрүүлжээ. 3,500 гаруй алт, үнэт чулуунууд, мөнгөнөөс бүрдсэн эрдэнэсийн жин нь 10 кг болжээ.
Эдгээр олдворууд нь 7-8-р зуунд байсан Меркагийн вант улсын үед хамаарах ихэнхдээ эмэгтэй хүний голын зүйлсүүд байсан байна.
Олдсон зүйлүүд дотор дуулга, сэлэм, сав суулга, шашны эд зүйлсүүд байжээ.
Уг олдворыг Британийн музейд 3.285 сая фунтээр үнэлэн авсан байдаг .
Флоридын наран шарлагын газраас олдсон далайн дээрэмчдийн дармал эрдэнэс
1984 онд эрдэнэс хайгч Барри Клиффорд 18-р зууны эхэн үеийн далайн дээрэмчдийн “Хар Сэм” толгойлогчтой Вайдах /Whydah/ хөлөг онгоцныг Флоридийн эргээс илрүүлжээ. Хөлөг онгоцны сүйрэл болсон газраас барагцаалвал 5 тонн жинтэй янз бүрийн үнэт зүйлсийг татан гаргажээ. Үүнд нь 360 болон 680 кг жинтэй үхэр буу байгаа гэнэ.
Уг 143 гишүүнтэй хөлөг онгоцонд 4.1 тн алт /зоос/, бас их хэмжээний мөнгө ачиж явсан гэж үздэг ба 1717 оны 4-р сарын 29-нд сүйрсэн байдаг. Ердөө хоёр хүн амь гарсан аж.
Энэ хоёр амьд гарсан хүний хэлснээр онгоцонд 4,5-5 тн алт, мөнгө, зоос, эрдэнийн чулуу, үнэт эдлэл зэргийг дунджаар 50 фунтээр /23 кг/ шуудайд тэнцүү савласан байсан гэжээ.
Харин Барри Клиффорд тийм их хэмжээний үнэт эрдэнэс олоогүй байгаа аж.
Далайн ёроолд дээрэмчдийн нуусан эрдэнэсүүд хадгалагдан байдаг.
Тутанхамоны эрдэнэс (Египет)
1922 онд Египтээс МЭӨ 1332-1323 онуудад хаанчилж байсан Тутанхамоны бунхнаас хосгүй сайн хийцтэй алтан авс, түүнчлэн титэм, баг зэрэг бусад олон тооны эрднэсийг Ховард Картер, Жон Херберт нар нээн илрүүлсэн байна.
Энэ нь одоог хүртэл тонож дээрэмдээгүй байсан анхны бунхан байсан ажээ. Уг олдворыг асар том нээлт, хосгүй түүхийн олдвор гэж үздэг байна.
Тутанхамоны эрдэнэс агуу гэдгээрээ хүлээн зөвшөөрөгджээ.
Перешепинагийн эрдэнэс (Болгар)
Энэ дармал эрдэнэс нь Украйны Полтаваас 20-иод км-т орших Бага Перешепина хэмээх тосгоноос 1912 онд тохиолдлоор олджээ.
Малчин жаал хүү 7-р зууны үед Волга Денистр мөрний хооронд оршин тогтнож байсан Аугаа их Болгар буюу Болгарын анхны эзэнт улсыг үндэслэгч Аспарухын эцэг хэмээгддэг Куврат хааны бунхан руу ердөө л цөмрөөд орчихжээ. /Болгарууд 1981 онд Аспарух хааны тухай Оскарын шагналт гурван бүлэг кино хийсэн /
Олдворуудад 21 кг алтан эдлэл, 50 кг мөнгөн эдлэл бүхий 800 гаруй эд юмс гарсны дотор эртний сав суулгууд болон алтан аяга /цом/ 12, мөнгөн аяга /цом, сав/ 11, дөрөө, алтан гэртэй хутга, эмээл зэрэг байжээ.
Өдгөө эдгээр бүх эрдэнэсүүд Эрмитажид хадгалагддаг.
Хамгийн том олдмол эрдэнэс
Эрдэнэсүүдийн тухай, түүнийг олсон азтангуудын тухай олон тооны домог түүх хадгалагдан байдаг. Гадаад байдлаасаа л хамгийн зартай үл итгэгчдийн сэтгэлийг булаасан эрдэнэс ч байдаг аж.
Газар доор байдаг Шри Падманабхасвами (Энэтхэг) дуганд дэлхийд гайхагдсан тоо томшгүй эрдэнэсийг илрүүлэх аз завшаан судлаачдад тохиожээ.
Шри Падманабхасвами дуганд дэлхийн хамгийн том дармал эрдэнэс олджээ.
Хинду шашны Вишна бурханд зориулан байгуулсан Шри Падманабхасвамигийн гол сүмд нууж хадгалсан зүйлийг илрүүлжээ.
Шинжээчид тэдгээрийг 25 тэрбум доллараар үнэлсэн нь өнөөдрийн байдлаар уг эрдэнэсийг хамгийн том гэж үзэх үндэс болж байна. Өнөөдөр 2 нууц агуулахад судалгаа үргэлжилж байгаа ба нууц байрууд шинээр илрэхийг ч байг гэх газаргүй гэнэ.
Дэлхийд хамгийн том энэ дармал эрдэнэсүүдийн дунд ойролцоогоор 2 тн жинтэй, алтан зоос, гулдмай, 5,5 м урт алмазан сондор болон хэд хэдэн шуудай алмаз байгаа аж. Энэ дундаас 1,2 м-ийн өндөртэй, Вишу бурхны алтан хөшөө хамгийн алдартайд тооцогдож байна.
Дэлхий дахинд маргаан дагуулсан хэдий ч эртний нуумал эрдэнэсийн эрэл хайгуул үргэлжилж байна.
Нээн илрүүлсэн дармал эрдэнсийг эзэмших эрхтэй холбоотой асуудлууд олонтоо үүсч байдаг. Жишээ нь Америкийн “Одисей Марине Эксплорашин” компани 2007 онд Португалийн ойролцоох газарт цэргийн живсэн шурагт хөлөг онгоцноос /Фрегат/ 500,000 зоос, гоёлын болон үнэт зүйлсийг /17 тн алт, мөнгө/ татан гаргажээ.
Эртний эдгээр олдворуудын хувь заяа өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Испанийн засгийн газар эзэмших эрхээ дэвшүүлсэн хэдий ч, олсон компани нь хэний ч биш бүсээс илрүүлсэн гэж өөрийнхөө эрхийг хамгаалж байна.
Испанийн колони Перугаас алт, мөнгө тээвэрлэж явсан шурагт хөлөг онгоцыг /Nuestra Seсora las Mercedes/ Гэгээн Мариягийн хошууны ойролцоо Англичууд 1804 онд живүүлжээ. Үүний улмаас уг хөлгийн 200 орчим далайчин амиа алджээ. Нуусан эрдэнэс дотор гоёлын зүйлс төдийгүй, мөнгө ч тааралдах нь элбэг байдаг гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...