Оросын хамгийн алдартай эрдэнэсүүд
- schedule 2014 оны 10 сарын 23
- chat_bubble 0
Скифүүдийн алт
Дунай, Дон хоёр мөрний хоорондох өргөн уудам газарт эртний скифүүдийн аймаг угсаа 1000 гаруй жилийн турш амьдарч байгаад /МЭӨ 7 - МЭ4 зуун/ устаж мөхснөөс хойш олон тооны булш бунханууд нь үлдэж хоцорчээ.
Харин булш, бунхнууд руу нь дундад зууны үеэс л эрдэнэс, олз хайгчид халдаж эхэлсэн байдаг.
Өнөөгийн Эрмитаж болон бусад музейнүүдэд скифүүдийн булшнаас гарч ирсэн олон тооны алтан эдлэлийн цуглуулга эрээлжлэн байдаг байна.
Скифүүдийн дарсан алт шуугиан тарин алдаршсан билээ.
Владимирийн Алтан хаалга
Зэс ялтасуудаар ороож зузаан давхаргаар алтадсан хус модон хаалганууд 1238 онд Монголын цэргүүд /Бат хааны байлдан дагуулалт/ довтлох үеэр алга болсон байна. Түүнийг Клязма голын ёроолд хаа нэгтээ амар тайван оршиж байгаа гэж нутгийн олон ам дамжуулан домог болгон ярисаар ирсэн аж.
Владимирт байдаг алтан хаалганууд одоо болтол домогт эрдэнэсээ хадгалсаар байна.
Колчакийн алт
Улаантнуудын эсрэг тэмцсэн Цагаан хааны адмирал Колчак 1600 гаруй тонн алттай байсан гэдэг. Нэг хэсгээр нь зэвсэг худалдаж авсан гэдэг бол хоёр дахь хэсгийг нь түүнийг баривчилсны дараа улаан армийнхан олсон гэдэг.
Харин гурав дахь хэсэг алтны талаар янз бүрийн таамаг байдаг ч ихэнх нь Тюмень хот руу хөтлөөд байдаг ажээ.
Колчак Оросын түүхэнд хамгийн их алдаршсан эрдэнэсийг нуужээ.
Наполеоны эрдэнэс
Наполеоны Москвагаас дээрэмдсэн баялаг нь хоёр зуун тэрэг болсон гэдэг. Өвөл болж Францын цэргүүд ухрахдаа аяны замын хүнд хэцүү бэршээлээс болж олзныхоо зарим хэсгийг замд үлдээхээс аргагүйд хүрчээ.
Москвагаас Смоленскийн чиглэлийн замд олон үнэт зүйлсийг илрүүлж чадсан ч ихэнх хэсгийнх нь хувь заяа өнөө үеийг хүртэл хаана байгаа нь мэдэгдээгүй хэвээр байна.
Орос дахь Наполеоны дармал эрдэнэс олдох эсэх нь тодорхойгүй байна.
Алтан гарт Сонькагийн Хитровт нуусан эрдэнэс
Чамин хийцтэй үнэт гоёлын зүйлд нугасгүй алдартай хулгайч, залилан мэхлэгч эмэгтэй өөрийн чадвараар хуримтлуулсан болгосон томоохон эрдэнэсийн цуглуулга Москвагийн төвд нуугдаастай байдаг гэж үздэг.
Гэхдээ яг хаана гэдэг нь яг тодорхойгүй. Хулгайч бүсгүй түүнийгээ Хитровын захын орчимд самоваранд хийж нуусан гэсэн домог байдаг.
Энэ эмэгтэй бол 19-р зуунд амьдарч байсан гоо үзэсгэлэнтэй төрсөн Орос орон даяар алдаршсан “Алтан гарт Сонька” хэмээх хулгайч бүсгүй байжээ.
Тэр дандаа алдартай баячууд банкируудын эрдэнэсийг хоосолдог байсан гэдэг. Түүний тухай кино, ном зохиолууд байдаг. Бас шарил дээр нь гарны баримал байдаг.
Москвагийн төвд ч нуугдмал эрдэнэс хадгалагдаж байдаг
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...